Тэгвэл та бүхэнд нэгэн таатай мэдээг сонирхуулъя.
Энх тайваны өргөн чөлөөнийн Баруун 4 замын уулзвараас Чингисийн өргөн чөлөөний Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл 4,9 км замыг 1,8 км зам болгон товчлон туулна гэвэл өнөөдрийн энэ их түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт орно гэж үзэж байгаа юм.
Бидний ярьж дадсанаар тээврийн товчооноос урагшаа төмөр зам дээгүүр давуулан Энгэльсийн гудамжтай (Улаанбаатар Дулаан түгээх хувьцаат компаний урдуур) холбох гүүрэн гарцын ажлыг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Гүүрэн гарцын ажлыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд зураг төслийг Японы зураг төслийн компани аль хэдийн гүйцэтгэн холбогдох газруудаар батлууж бэлэн болгожээ.
Саяхан барилгын ажлыг гүйцэтгэх Японы компанийг шалгаруулах ажиллагаа явуулж дууссан болохоор ирэх оноос эхэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болноо гэсэн үг.
Уг гүүрэн гарцын даац нь 15-600 хүртэл тонн тул одоо хэрэглэж буй Гурвалжин, Энхтайваны гүүрүүдийн ачааллыг үүрэх бүрэн чадвартай, 262 уртааш м ган гүүр, хойд талын дөхөх замын урт 280м, урд талын дөхөх замын урт 353 м, нийт 895 м урт байна. Гүүрэн гарцын өргөн нь зам гүүрийн ирээдүйн хөдөлгөөний эрчмийг өсөхөөр тооцоолон 4 эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн уг гүүрээс Нарны замруу орох, гарах гарц хийснээр хөдөлгөөний урсгалын үр ашигтай хуваарилалтыг бий болгоно гэж Японы мэргэжлийн зураг төслийн багийнхан үзсэн байна.
Гүүрэн гарцыг Монголд хийгдэж байгаагүй гадсан тулгуур бүхий инженерийн чадвар нэлээд шаардсан технологиор барих юм байна. Зам гүүрийн барилгын ажил 2012 оны намар дуусаж ашиглалтанд хүлээлгэж өгнө.
10 comments:
Saihan medee baina. Bayarlalaa, Zaya.
Тийм гүүр зайлшгүй хэрэгтэй байгаа юм аа
Сайхан болно доо.
Yah argagui heregtei zuil chin' ene bolchihson yum baina lee.Saihan medee baina shuu.
Комент үлдээсэн та бүхэнд их баярлалаа.
Ганаа бж: Танайд чинь орж болохоо байж, орж болох уу?
А.Амарсайхан: Харин тийн.
Арсун: Билгээр болог.
Пийк: Улаанбаатраынханд маань яах аргагүй хэрэгтэй болоод байгаам.
Сайхан мэдээ байна аа..
Найз нь ойрноос овоо сөхөө авч блогтоо салхи оруулсан шүү:)
yasan taatai medee ve. Bugluruud, deerees ni utaa unerteed yavahad mun tuvegtei baisan shuu.
Газрын шим ч билүү өгөөж ч билүү нэг нэрийн доор, орж ирсэн хөрөнгөө арддаа өгнө гэж сүржигнээд, зам барих болхоороо гадны улсаас зээл аваад байдаг нь сонин. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Бага байлаа ч бас л мөнгө. Эсвэл гадны мөнгөөр хийхгүй болхоор чанар муутай болдог байх л даа (lol). Гадны улсаас зээлсэн мөнгөөр материал авбал чанар гэж ванлий(Муахахаха).
Сайхан мэдээ байна.
Post a Comment