Sunday, May 31, 2009

Газрын гүний дулааныг ашиглах анхны загвар байшин

Өнгөрсөн дөрөв дэх өдөр Зүүн дөрвөн зам худалдааны төвийн хажууд нэгэн загвар байшингийн нээлтийн ажиллагааг сонирхов.
Сайхан нээлт болж олон зочид, бас ерөнхий сайдаас эхлээд албаны хүмүүс оролцож байлаа.
Нээлтийн ажиллагааг нээж загвар байшингийн сантехник дулааны системийг онцгойлон тайлбарласан хүн бол "Степпсолер" ХХК захирал П Цагаан байв. Мөн газрын гүнээс гарган авах халаалтын технологийг ХБНГУ-н Wessmаn компанийхан тайлбар хийлээ.
Уг загвар байшин нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад санал болгож буй бөгөөд халаалтын систем нь газрын гүний дулаан, харин хэрэглээний халуун усыг нарны энергээр бүрэн хангах зохион байгуулалттай юм байна. Газрын гүний дулааныг харьцангуй өндөр өртөгтэй гэж сонссож байсан би бээр үнийг асуувал нэг м2 нь таван зуу орчим $гэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний үндсэн технологиуд болох салхины эрчим хүч, усны эрчим хүч, нарны эрчим хүч, биотүлш, газрын гүний дулааныг бид сүүлийн үед ярьж байгаа боловч бодит биелэлт нь хараахан гараагүй байна.

Газрын гүнээс гарган авах дулаан буюу геотермаль энерги гэдэг нь Дэлхийн гүнээс ялгарч байгаа энерги юм Энэ энергийг цуглуулах станц барих нь хэдийгээр өртөг ихтэй боловч, түүний ашиглалтын зардал нь маш бага байдаг гэнэ. Үндсэн гурван төрлийн - хийн (dry steam), усан (flash), хавсарсан (binary) цахилгаан станц байна. Хийн станц нь газрын гүнээс ялгарах хийг (уур) ашиглан турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч, усан станц нь гүний халуун усыг уур болон ус болгон салгаж, турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч гарган авна.।Хавсарсан станцын хувьд, гүнээс гарч ирэх халуун ус дулаан солилцуураар дамжихдаа органик шингэнийг буцалгана. Уг органик шингэн турбиныг эргүүлэх замаар эрчим хүч гарган авна. Эдгээр станцууд нь хэрэглэсэн үлдэгдэл геотермаль шингэн, конденсацлагдсан уурыг газрын гүн рүү буцаан шахна.

Энд тайлбарлаж байгаа нь зарчим бол эрчим хүч ихээр үйлдвэрлэн хуваарилахад хийгдэх технологи бөгөөд харин дээрх загвар байшинд бол бага оворын насос, дамжуулах хоолой шаардлагтай юм шигээр тайлбар хийж байсан.



15 comments:

peakfinder said...

Saihan medee bainaa. Sergeegdeh erchim huch ashiglah talaar ajillaj baigaag sonsohod taatai bailaa.

ganga said...

Ger horoolliin orond iim erchim huch ashigladag horoolol bosvol saihan l yum.

tumee 33 said...

saihan medee bna, biellee oloh boltugai!!

ZAYA said...

Peak: Салхины эрчим хүч хэрэглэдэг газар сэтгэцийн өвчтэй хүмүүс тохиолдох боллоо гээд хаанаас билээ уншсан санагдана. Альваа юманд эерэг сөрөг 2 хамт байх юм даа.
Ганга: Хир их эрчимтэй явагдах юм байгаам. Ерөнхий сайдыг хүртэл оролцуулахыг бодоход засгийн газрын зүгээс хүчтэй нөлөөлөл хүсэж байгаа болов уу? гэж санагдсан. Жишээ нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийг зээлд хамрагдах боломжоор хангах гэх мэтээр. Гэхдээ арилжааны банк ч гэсэн хувийн аж ахуй болохоор... Мөнгө санхүү дээрээ гацчихгүй бол ч...
Түмээ: Саамсаргүй тийм юманд очоод зураг энэ тэр авч чадаагүй. Ерөөл билгээр орших болтугай.

Дeстини said...

Манайд салхины эрчим хүч ашиглавал их үр дүнтэй мэт санагддаг. Гүний энерги ашиглах гэдэг бол их сонирхолтой санагдав.

Arsun said...

Уул нь мөнхийн хөдөлгүүр л хэрэгтэй байгаамдаа.

Наяад оны дундуур хагас дамжуулагч ашиглан хойт мөсөн далайд нэгэн тосгоныг хэмжээтэй газрыг цахилгаанаар хангаж байгаа тухай уншиж байсан. Хагас дамжуулагч ашигласан хөргөгчний гадна тал хална. Харин эсрэгээр нь авч үзвэл халуун хүйтний ялгааг ашиглан цахилгаан гаргаж болно гэж тухайн үед үздэг байж билээ.

Barimalch said...

Ter baishing Mongol geriin helbereer barival manaid ih sain baij magadgui ee. Mongold geriin dulaalga hamgiin asuudal dugui gert bulaan hamgiin sain tarhana geed olon ach holbogdoltoi.

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Anonymous said...

http://elbegdorj-fun.blogspot.com/

Оогий said...

Сайхан наадаарай :-)

ganga said...

saihan naadaarai

Жаагий said...

Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

sanakae said...

За хө гадгаадад байгаа билүү дотгоодод байгаа билүү.
Дотгоодод байгаа бол TVгээ эвч шидэлгүй сайхан наадаарай.
Гадгаадад байгаа бол дэлгэцээ маажихгүй бас сайхан наадаарай :)

Arsun said...

Saihan naadaarai.

tumee 33 said...

Minii naiz saihan naadaj bna uu?

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...