
“Обон” тэмдэглэх зан үйл нь бүс нутгуудын өөрсдийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг боловч гол агуулга нь адилхан байдаг. 8-р сарын 13-ны орой айл бүхэн өөрсдийн шүтээнийхээ өмнө “Мүкаэби” буюу тосох галыг асаадаг. Нэгэнтээ тэнгэрт одсон эцэг өвгөдийн сүнс өөрсдийнхөө үр удмын шүтээний өмнө асах галын гэрлээр үр удмаа таньж гэртээ орж ирдэг байна. Ингээд 8 сарын 14-15 өдрүүдэд өвөг дээдсийн сүнсүүд гэртээ байж 8 сарын 16-ны орой эргэж явдаг ба 16-ны орой “Окүриби” буюу үдэх галыг гаргадаг. Үдэх галын гэрлээр эцэг өвгөдийн сүнсийн диваажинд очих замыг гэрэлтүүлнэ гэж үздэг байна.
Эцэг өвгөдийн сүнсийг ирэхэд шүтээнийг тусгайлан засаж бэлтгэдэг ба “Бондана” гэдэг. Сүнсийг идээ ундаагаар элбэг дэлбэг дайлахын бэлэгдэл болгон хаш ногоон үхэр, өргөст хэмхээр морины хэлбэр гарган хийж, идээний дээжийг “Бондана”-д өрж тавьдаг. Сүнс мориор ирж үхрээр буцна гэж үздэг тул сүнсийн хойдоход ихээхэн анхаарч тэдний замын унааг ч бэлэн байлгах гэсэн санааг агуулж байдаг.
5 comments:
Olon sonin saixan zuil xelj ogsond chin bayllaa. Er n chinii uzel bodloor bolomjtoi bol namaig shuumjlex nadad zovlox zuil baival bichdee.
Ganzorigt: Uram hairlasand ih bayarlalaa. Gehdee chamaig bolomjiin humuujiltei hun gej uzej baigaa sh dee.
Заяаачкаа чи шүхрээр буудиймоо? Бүр атаархлын хар манан суунаглачихлаа байна!
Зараад: Буух шахсан удаа бий шүү...
Аа харин шүхэрчин найз байдаг. Шүхэр, эр зоригын спорт л доо.
Post a Comment