Ажилтай хүмүүст байр, гэрлийн төлбөрөө төлөх ч багагүй ажил болчихоод байдаг шүү дээ. Харин сүүлийн үед интернет, мобайл банк, гэх мэт олон үйлчилгээ гарч ирээд, нэг талаараа сайхан ч цаад төлбөр нэхэмжлэгчийг дураараа нэхэмжилж байхыг дэмжээд байгаа юм шиг санагддаг тал бас байна.
Манайх сарын хэрэглээ хэр байдаг, хэдий хэрийн төлбөр төлдөгөө би бээр маш сайн мэднэ. Хянаж байхад амар гэж бодоод элдэв янзын интернет үйлчилгээнд хамрагдаагүй, сарын эхээр ажлын газрынхаа хажуугийн банкинд орж төлчихөөд болоод байдаг юм.
Гэтэл нэг очсон чинь бараг 3 сарын төлбөрийг надаас нэхдэг байна ш дээ. Шууд банкинд төлсөнгүй, орон сууцныхаа контор луу утсаар асуулаа.
Мэддэг хүн байдаггүй ээ, ийшээ, тийшээ ярь гээд баахан дамжуулав.
Тав дахь удаагаа дахин давтан уйгагүй залгасны хүчинд нэг нягтлан бодогч хүүхэнтэй ярьлаа. Тэгсэн чинь харин "би мэдэхгүй, та хүр чирээд учраа ол" гэдэг гэнээ.
Мэддэг хүнтэй нь ярьмаар байна гэсэн чинь урдаас харин "Би мэддэг хүн нь байна, хэрэв төлөхгүй бол алданги тооцно" гэв.
Миний уур шатна биз дээ, Би ямар төлөхгүй гэж байгаа биш, хэзээ ч гарч байгаагүй бараг 3 дахин их төлбөр гарчихаад байхад чинь.
Нөгөө хүүхний урдаас гэнэт би хэдэрлэж, "Чи одоо юу яриад байгаа юм бэ? яагаад чи тооцсон тооцоогоо тайлбарлаж чадахгүй байж "ХЭРЭГЛЭГЧ"-ээс мөнгө авдаг юм бэ? Би танай байгууллага дээр очвол, чам шиг ажлаа мэдэхгүй юмтай уулзах гэж очдоггүй юм, чам шиг юмыг ажлаас чинь халуулах гэж очдог юм за. гээд утсаар галзуурч гарваа.
Гэтэл "за би одоохон хүнээс асууя" гэдэг байна ш дээ. Саяхан л бүрэн эрхтэйгээ гайхуулж байсан нөхөр чинь, би ч хандыг аван, чи надруу эргээд залга, энэ тэр гэж баахан сүжигнэв.
Тэр "сонин" хүүхэн эргэж залгаагүй ээ, харин би тоолуур, усны заалт бичсэн хүмүүстэй нь дахин давтан холбоо барьж, шаардсаны хүчинд бага зэрэг тайвширсан.
Цэвэр ус, халуун усны тоолуурын заалтыг 4 сар гаруй оруулж чадаагүй, танайх хүнгүй таараад байсан гэсэн хариулт авч, өмнөх төлбөрүүдээ ухаж үзвэл нээрээ л арай бага гарсан юм шиг санагдав.
Гэхдээ 4 сар дараалан ороогүй нь тэдний буруу ш дээ, би ямар гэртээ тэд нарыг оруулахгүй гэсэн биш, сүүлд заалт авахад би өөрөө байж таараад хэлж өгсөн заалтыг хэлж байна лээ. Ямар ч уучлалт энэ тэр надад хэлээгүй ч түрүүчийн нягтлан хүүхэнг бодвол, хүрч ир, ирэхгүй бол алданги тооцно гээгүй болохоор тоолуурын заалт бичдэг хүнд би уурлаагүй ээ.
Заалт бичсэн хүнтэй ярь гэж хэлэхийн оронд "ГМ" орон сууцны конторын "юмтай" нягтлан хүний уур бараад хаячихдаг байна ш дээ.
Манайд хэзээ "ХЭРЭГЛЭГЧ-ХААН" болох болоо? одоо бол ир гэснийх нь дагуу гүйж очдог "БООЛ" юм шиг л байх юм. Гэхдээ энэ асуудал зарим нэг "юмтай" хүмүүст хамаатай л даа.
Юу ч гэсэн энэ удаагийн төлбөрийг төлөхөөр шийдэж дараа сарын төлбөрийг дахин хянаж үзье гэж бодож байна.
Нэмж хэлэхэд интернет энэ тэр хөгжөөд байхад, заалтаа өөрсдөө интернетээр өгөөд ч юм уу? арай хялбар арга байж болмоор... Хэрэглэгчидэд үйлчлэх ухаанаа олохгүй, юмны түрүүнд том зан гаргах нь их юм даа.
Юу ч гэсэн энэ удаагийн төлбөрийг төлөхөөр шийдэж дараа сарын төлбөрийг дахин хянаж үзье гэж бодож байна.
Нэмж хэлэхэд интернет энэ тэр хөгжөөд байхад, заалтаа өөрсдөө интернетээр өгөөд ч юм уу? арай хялбар арга байж болмоор... Хэрэглэгчидэд үйлчлэх ухаанаа олохгүй, юмны түрүүнд том зан гаргах нь их юм даа.
3 comments:
he he he, ene us-d bas iimerhuu iimerhuu, unen hund garuud baigaa yum chini, kkk. Yostoi neeree butehgui butehgui.
Bi odoo neg chuhal bichig barimt shuudand hiih gesnee odoo boliod 2 tsagiin gazar dabhij ochood biyer hurgeed ogdog yum uu l gej bodoood baina. Shuudan ni zamdaa alga bolchihbol bi l hohirno, shuudangiinhan byad medehgui ee geed halgaahgui gedgiig ni bi bur medeel gaihaad suuj baina.
Yabdlaa bodohoor shuudand hiimeer alga bolchuul terneesee essen yum bolohiig ni bodohoor 2 tsag dabhichmaar, kkk.
Naad GM chini tgd bgaa gsn dee. tanaix ch bas gaigyi, xymyysees barag saya tugrug ene ter nexsen suragtai bna lee sh dee. Dhalgasandaa gemgyi dee.
Damdaa:
Хүнрүүгээ чиглэсэн үйлчилгээ огт байхгүй, ёстой дээрэлхүү,
Жишээ нь, Мөнгө хураах үйлчилгээгээ интернетээр хий гээд рекламдаад хийлгээд байгаа хүмүүс чинь, хэрэглэгч өөрийн хэрэглэгээ ороод харж чаддаг, хүсвэл цаад хүмүүсээс нь тусламж, зөвөлгөө авч чаддаг тийм интернет үйлчилгээ яагаад байж болохгүй гэж...
Сэтгэлд гал байхад зууханд гал байна гэдэг үгийг хүнээс мөнгө хураадаг хүмүүст яаж ойлгуулах юм бол доо...
Уг сэтгэл байвал болох л ёстой.
Alice5: Дээр нэг сайт дээр баахан биччихсэн л байсан. Цаашдаа бүр сайн анхаарахгүй бол тээ,
Post a Comment