Анх Нарны гүүрийн барилгын ажлыг 2010 оны хавар эхлүүлж байхад энэ гэрийн цаад талд 3 гэр, бяцхан гэр хороолол амьдардаг байв.
Гүүрийн захын тулгуур доор 3 гэр, контейнер орчихоод, Нийслэлийн Газрын албанаас гэр хорооллыг шилжүүлэхэд зураг дээрх гэр барилгын зоноос мултарч, манай барилгын талбайтай 3 жил хаяа залгасан хэвээр үлдсэн юм.
Одоо ч дошны овгор гэдэг шиг суусаар л байгаа.
6 comments:
goyo ner ugsun bainashdee
http://behiimaa.blogspot.com/
Behi: Тийм гэж үү? Тохирсон байгаа биздээ, тэр их дуу чимээ, тоос шороог даваад, одоо хотын төвд шахуу байрлалтай болж, энэ тэр ккк
Yo yo chi yamar mundag technikch yum be, bi iim tomor guur muuriin tuhai sonsono geheer l noir hureed ebsheegeed eheldeg yum.Omnoh guurnuudiin bichleguudiig chini helj baina, kkk. Gar utas ene ter deer ch bi odoo noiliin nogoon teg hsuu dee.
Ха ха. Л.Өлзийбат шог зураачийн нэг зураг байдаг юм. Сүхбаатарын талбайд гэрээ барьчихсан. "Газар өгтөл нь гүрийнэ дээ" гээд сууж байгаа.
Дошны гэр тэрийг санагдуулж байна шүү.
Damdaa:Тийм гэж үү ккк, баярлалаа.
Амарсайхан:Манайд газрын асуудал үнэхээр хүндрэлтэй хүч түрж явагддаг нь заримдаа мэдрэгдээд байдаг юм.
Нэг удаа УБТЗ-н манай төслийн кординатор утсаар асууж байна. Ккк, Танай туслан гүйцэтгэгч компани, манай төмөр замын садан дотор хашаа хороогоо бариад байгаа юм уу? Гэнэт цэнхэр хашаа, гэр, контейнер бариад эхлэхээр нь асуусан чинь "гүүр барих гэж байгаа компаний туслан гүйцэтгэгч байна" гэж байна гэж авдаг юм даа.
Юу гэж дээ, тийм юм байхгүй гэсэн чинь төмөр замын хүн, "чи юу ч гэсэн Япон даргадаа хэлээд асуугаад өгөөч, дарга чинь мэдэж байгаа ч юм билүү?" гээд гуйсан шүү дээ.
Манай РМ сонсоод ёстой савж унатлаа инээнэ биздээ. Гүүр барьж дуусахад төмөр замын сааданд байгаа "манай туслан" яах болоо? нүүх байхдаа гээд инээгээд байсан, гэтэл одоо ч гэсэн харин тэднийх цэнхэр хашаандаа ая тухтай өвөлжиж байгаа ш дээ.
Post a Comment