Friday, March 16, 2012

Замд тааралдсан Банхар

Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар харихаар алхаж байв.
Гэнэт хажууд, миний багад манайд байдаг байсан Банхартай адилхан нохой сүүлээ моодогнуулан шогшиж харагдлаа. Би шууд л Банхар гэж сэтгэн, өхөөрдөн түүнийг дуудвал, сүүлээ шарвагнуулж эрхлэн хажууд минь ирж намайг даган шогшив. Түүний улаан хүзүүвч, байдал төрх нь эзэнтэй болохыг илтгэж байв.

Банхар бид хоёр нилээд хэсэг зайд хамт алхаж, би зам гарахаар болтол, Банхар бас зам гарах гэнээ. Жаахан санаа зовосхийн гэрэл дохио хүлээх зуур, хойд хоёр хөл дээрээ оцойн сууж, миний харах зүгт Банхар ч бас анхааралтай ширтэх ажээ.
Ногоон гэрэл асаж би зам гарахаар алхтал, гэрэл дохио үл мөрдөгчидийн нэг дайрчих шахан давхихад, би сандарч хөөрхий Банхарыг дайруулчих вий дээ хэмээн бодон түүнийг харвал, замын урсгал тусгаарласан цагаан зурвас дээр Банхар тун ч додигор сүүлээ моодогнуулан дороо шогшиж "энэ нарийхан зурвас дээр бол машин давхидаггүй юм ш дээ" гэсэн янзтай маадгархан. Ухаантай амьтан гэж түүнийг би дотроо магтлаа,
Араас нь ирэх бүх машин зогсож, явган хүн зам хөндлөн гарах боломж бүрдмэгц Банхар бид хоёр зам гарлаа.
Зам хөндлөн гармагцаа сүүлээ шарвагнуулан, дөлгөөхөн харцаараа "би явлаа, баяртай" гэх шиг. Монгол нохойн шинж бүхий түүний дөлгөөн төрх миний сэтгэлийг хэсэг зуур баясгасан болохыг би мэдэрч байваа.

4 comments:

Arsun said...

Saiin nohoi, hehe.
Sayahany shunu uulzwar deer neg gulug mashind dairuulaad gasalj ehellee. Dairsan mashiny jolooch uulzwar ungurch zogsood gulugiig bosoj yawahyg huleesen shuu.
"Ухаантай hun гэж түүнийг би дотроо магтлаа". hehe.

ZAYA said...

Арсун: Хөөрхийдөө тэгээд бүр их бэртчихээгүй бол яамай даа.
Монгол нохой Монгол хүндээ элгэмсүү, сайхан амьтан шүү.
Ховорхон үзэгддэг болчихсон Банхар байсандаа.

tumee 33 said...

Банхарын ярианд сэтгэл хөдөлчихлөө.
Хаврын синдром уу, харсан сонссон болгондоо догдлоод нэг л бишээ,хэхэ...

ZAYA said...

Түмээ: Хавар ирлээ шүү хүүхнүүдээ гэж дуу хүртэл бий болохоор синдром биш байлгүй дээ,

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...