Thursday, February 16, 2012

Дэмий яриа

Хоолны газар хоёр Японтой хоол идэх зуур хананд өлгөөтэй байсан чононын зураг ярианы сэдэв болж орхиод, мал руу дайрдаг, ялангуяа хонь, ямаа нь хээрийн боохойн зоог болдог тал бий гээд л сүрхий ярьж суув аа.
Гэтэл, хүнрүү дайрах уу, барьж идсэн тохиолдол бий юу? гэж надаас онцолж асуув.
Бараг үгүй дээ, гэхдээ хаяа золгүй тохиолдол болдог гэсээн, хүнтэй таарвал хүн өөрийгөө хамгаалаад байдаг болохоор гайгүй юм шиг байна лээ... гэвэл яаж хамгаалах вэ? гээд юу юугүй саарал гуайтай тааралдаж, амиа хамгаалах нөхцөлд ирчихсэн мэт санаа зовосхийн асууж байна.
Тэгэхээр нь үгүй яахав дээ, гал асаавал чоно галруу ойртож чаддаггүй юм гэнэ лээ. Энэ угсраа асуулт асуугаад байгаа нөхөр чинь намайг байнга үгээр идэж кайф авдаг нөхөр байхгүй юу. Завшааныг ашиглаад би, та санаа зоволтгүй ээ, та тамхи татдаг юм чинь, таарсан ч та асаагуураараа гал асаачихвал болоо гэвэл, хэсэг дуугүй сууж байснаа
-За тэгвэл, би гараа түлэх юм байна л даа гэдгийн.
-Яагаад? гэвэл
-Асаагуур удаан барихаар гараа түлчих гээд байдгийн. кккк
Юу вэ одоо, тэрийгээ ашиглаад гал түлэхгүй юу, асаагуурын галыг чинь асангуут нь салхи унтраачихна биздээ, манай охиноос дор юм ярих юмаа. гээд шоолж хариугаа авлаа. ккк
Дээр нэг удаа, хаширын буруугаас болоод би хүнтэй муудалцаад, буцах замдаа би бөөн уур.
Намайг ууртай дуугүй байгаад байсан болохоор нөгөөх чинь яриа өдөж байна.
Хаа хамаагүй юмны талаар шүү.
Замын хажуугийн зүлэг хэсэг газраа хүний хөлд талхлагдаад өвс ургаагүй шороогоор байгаа хэсгийг зааж, зөвхөн энд яагаад өвс ургаагүй юм болоо? гэнээ. Ккк, хариулт нэхээд байгаа бололтой шүү, ууртай байсан, дээрээс нь миний уур хүрэх шалтгаан болсон өнөө японд би,
Тариачин та мэдэхгүй байхад, би яаж мэдэх вэ дээ? гэж хариу барьтал,
-Нүүдэлчин та өвс ургах, ургахгүйг нь мэдэж байж нүүж малдаа өвс идүүлнэ биздээ гэдгийн. Саваад уначихсан. Писхийтэл инээд алдаад, уур ч нисэн алга болсон доо.

7 comments:

chuups said...

hahha unen heljee

Тэмээчин бүсгүй said...

Тэрхийн Цагаан нуур хавиар хүн сурагламаар байхын хэ хэ хэ

ZAYA said...

Chuups:Маданд орсоор байгаад би ч гэсэн давгүй хэрүүлч болох янзтай шүү. ккк
Тэмээчин бүсгүй: Танайд ID-гээ үлдээв.

tumee 33 said...

harin zugaatain bna:)

ZAYA said...

Түмээд: Заримдаа ч үгээр идүүлж хожигдоод, шар хөдөлчихдөг юм.

Barimalch said...

Yoponchuud gej hachin bureg haagdmal tolgoinuud baidag sanagdsan. Ter Fukushimagiin osloor amerikaas nisdeg robot camer, ginjtei yavdag robotuud avaad baisan oorsdoo zunduu olon bujigledeg robotuud hiideg mortloo. Tehleer bas azi maygiin duinge baidal yoponchuudad bas baidag bolohgeed baina.

Aamregled said...

хэхэ болж муу хогыг ..
энэ бас хэл сурахын сайхан шалтаг болдог шүү иймэрхүү жирийн хэрэггүй үгс чалчих хэхэ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...