Wednesday, January 18, 2012

Лицензгүй юм аюултай

Сая Нараагийн блогийг уншаад гэнэт нэг явдал санаанд орлоо. Коментоор үлдээх гэсэн чинь их санагдаад.
2004 оны намрын 8, 9-р сард би хөдөө сумаар орчуулганд явсан юм.
Намайг тэр орчуулганд явахаас 2, 3 жилийн өмнө өвсний үндэсээр санхүүжүүлсэн нэгэн төслийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаа.
Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим алслагдсан сумдын дунд сургуулийн IT -н техник хэрэгсэлийг нэмэгдүүлэх зорилготой Сакура хэмээх төсөл байсан юм билээ.
Хөдөө явсан судалгааны багт 2 Япон байсан ба хоёулаа IT-н мэргэжлийн бөгөөд нэг нь олон улсын байгууллагат сайн дурын гишүүн, нөгөө нь Японы төрийн бус байгууллагын ажилтан, нэгэн их сургуулийн багш байв.
Жолоочоо оруулаад бид дөрөв 14 хоног Архангай, Өвөрхангай аймгийн сумдаар ажиллав.
Дунд сургуулиудад Сакура төслөөр Японы нэгэн их сургуулийн РС-г актлаад тээврийн зардлыг нь өвсний үндэсээр санхүүжүүлж хөдөөгийн сурагчидад хүргэсэн юмсанж.
Япончууд хөдөөгийн хүүхдүүд РС-гүйгээс болж мэдээлэл зүйн хичээл нь алдаг оног ордог муу талыг арилгах зорилготой байсан тул Windows программ биш Linux гэдгийг РС-д суулгаж, ашиглалтын зааврын хамт сургуулиудад хүргүүлжээ. Яагаад гэдгийг нь учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа, Windows software бүх компьютерт суулгавал хуучин РС-нээсээ хэд дахин үнэтэй болох тул free Linux ашиглуулахаар болсон юм билээ.
Харин Linux -н ашиглалт ямар байгааг бидний судалгаа тодруулах учиртай байлаа.
Ккк, маш муу байсан, өөрөөр хэлбэл Япончуудын өгсөн тусламжийг хулгай хийх хэрэгсэл болгосон байна гэдэг дүгнэлт гарсан юмдаг.
Сум болгон дээр очиж, сургуулийн захирал, мэдээлэл зүй, тоо, физикийн багш нар, ахлах ангийнханг цуглуулан уулзалт зохион байгуулж форматласан ч Windows software-г суулгаж болохгүй талаар баахан ярив. Зарим нь сайн ойлгоод эвдэрсэн РС-гээ засуулж, ашиглах талаар зөвөлгөө авч байхад аль суманд билээ дээ нэг дэнхийсэн том хүү босож ирээд бут цохьсон асуулт асуув.
Нөгөө хоёр Японоос та хэдэн настайдаа охинд дурласан бэ? гэхэд зааланд сууж байсан хүмүүс пирхийж, би бүүр нүд орой дээрээ гарсан юмдаг.
Нөгөө Япон нь ч бүүр чихэндээ итгэхгүй байгаа бололтой баахан бөөрөнхий хариулт өгсөн юмдаг.
Тэр хоёр Японы ярианаас Microsoft-н талаар бага сага анх сонсож бас Монгол бол маш өчүүхэн зах зээл учраас Microsoft тоохгүй байдаг юм болов уу даа гэсэн хувийн дүгнэлттэй үлдсэн.
Тэрнээс биш хүн ам олон, хэрэглэгч олон бол яах ч аргагүй өндөр үнээр худалдаж авах, үгүй бол Нараа шиг байдалд орно гэдгийг ойлгож авсан.
Манай хөдөөгийнхөн мөн сайхан санаа амар хүмүүс шүү. Багшийг нь буруутгаад, Япончуудын өгсөн тусламжийг зохистой хэрэглэсэнгүй гэж байхад хэнэггүйтээд тийм асуулт тавиад өөр юм бодоод сууж байдаг.

4 comments:

Mlog said...

Linux bis biluu :)

бж said...

bi irlee, bolno biz dee??? :D

Nogoohon said...

Хэхэхэ нээрээ хөдөөнийхөн ёстой үнэн хэнэггүй хүмүүс шүү. Тэд нар чинь юун Линукс байтугай Виндоусоо ч сайн мэдэхгүй.

ZAYA said...

Mlog: Өө, тийм байх оо, буруу бичсэн байна.
Бж: Сайн уу? тавтай морил. Би ч гэсэн танайхаар очноо.
Нараа: Харин тийн. Сургуулийн тухайд захирал сайтай сургууль андашгүй, цэгцтэй, хичнээн мэдээлэл зүйн багш нь муу байсан ч нэг их анзаарагдахгүй юм билээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...