Хамт ажиллаж байгаа 2 японы гаргасан яриа л даа.
"Өглөөний гурван цаг" ямар утгатай юм бол? гэж нэг нь асуух юм. Гэтэл нөгөөдөх нь асуусан хүнээ шоолонгоо, өглөөний гурван цаг бол Монголоор "ЗАМ" гэсэн үг гэвэл нөгөөдөх нь уулга алдан, үсэг үсгээр нь хэлүүлж аваад "зэ" үсгийг гурвын тоогоор тэмдэглэх гэж, үглэнгээ, "зоогийн газар" гэдэг үгийг хальт уншаад гурван зуу биш байх нь ээ, ха ха, гэснээ, би бүх юмаа 300-р зардаг юм болов уу? гэж бодсон юм гэдгийн. Японд 100 еэний дэлгүүр байдаг ш дээ, бүх юмных нь үнэ нь 100 еэн. Мань хүн яг тэрэнтэйгээ адилхан гэж бодсон гэж байгаа, xa xa, xa
5 comments:
Ха ха ёстой хөгтэй юмаа.
Hehe hugjiltelei yum. Manaid geltgui ene german zech 2 hoorondoo buruu zuv oilgoltson onigoo shig zunduu baidag.
1996 он. Намайг дунд сургуулийн багш байхад нэг жаахан охин дуу дуулах гэснээ "Криллээр дуулах юм уу? Монголоор дуулах юм уу?" гэж асууж билээ.
Дүү маань бага байхдаа цагаан толгой сурч байгаад "ОО"-г уртаар дууддагыг нь мартсануу яасан бодож бодож холбоотой хоёр "О" гэж билээ.
хөөрхөн юм
Post a Comment