Friday, March 25, 2011

Шар карт авчихлаа, яах вэ?

Ажил, гэр гэсэн үндсэн маршруттай надад блогтоо бичих юм хомсдох шинжтэй болов.
Хүүхэд том болно гэдэг лүд юмаа гэдэг шиг... Нэг л өдөр охиныхоо “Миний тухай блогтоо бичиж болохгүй” гэсэн хатуу шаардлагатай тулж яасан ийсийн хэмээвэл манай ангийнхан бүгд мэдчихээд байна. Яах гэж тийм юм хийдгийн гэж загнуулав. Ээж нь худлаа юм бичээгүй ш дээ гэж мэтгэсэн ч эцэст нь охиндоо далан таваар бууж өгөв.
Гэтэл юу болсон гээч. Манай дарга интернетээр тэнэж яваад миний блогийг мэдчихэж. Ажлынхаа тухай бичихгүй байхыг сануулав. Бичмээр бол урьдчилан танилцуул гэсэн шаардлага авлаа.
Би гэдэг хүн хоёр шар карт авчихаад яах ийхээ мэдэхээ больчихлоо.
Урьд нь хаана гэж огт боддоггүй байсан би бээр хаах тухай бодож үзлээ.
Цаашид бичвэл бичих давтамж, агуулгаа бүр мөсөн солихгүй бол болохгүй шинжтэй болж байх шиг байна.
Хаалттай ажиллуулдаг хүмүүс байдаг ш дээ, тэд нар бас иймэрхүү асуудалтай тулгардаг юм болов уу?

5 comments:

peakfinder said...

Ажлынхаа тухай бичиж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг болчиховоо? Санхүүгийн ч юм уу, технологийн нууц задлаад байгаа биш, миний бодлоор бол даргын хориглох асуудал биш байхаа. Охины хувьд бол хориглох эрхтэй эрхтэй...
Харин блогоо хаачихвла харамсана шүү. Ажлынхаа шугамаар мэргэжлийн биш мань мэтэд гайгүй сайн мэдээлэл хүргэдэг байхгүй болчихоор бид яах билээ?

ZAYA said...

Peak:Фото зургаар таниад яг юу бичиж байгаа нь ойлгохгүй болохоороо эвгүй санагдсан юм шиг байна лээ.
Зураг тавихгүй бол мэдэхгүй л дээ.
Гэхдээ нуухаар юм бичээгүй гэдгээ ойлгуулсан.

Дeстини said...

Фото зургийн хувьд аргагүй үнэн. Энд бол элдэв хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн веб-д тавих хориотой. Би бодохдоо чамайг ажлынхнаасаа эхэлж асууж, зөвшөөрөл авсан байх гэж бодсон. Одоо ч фейсбүүкийн мэдээллээс болоод ажлаас халагдсан, эсвэл элдэв хөнгөлөлтөөс хасагдсан, цалин тэтгэлгээ хасуулсан хүмүүс цөөнгүй сонсогдох болж.

ZAYA said...

Дестини: Уг нь нийтэд нээлттэй, сонин сэтгүүлд нээлттэй хэсгээс нь хувиараа авсан зургаа оруулж, мэргэжлийн хүн уншвал ойлгохоор байвал гэж бодсон юм.
Яахав үүнээс хойш анхааралтай байх хэрэгтэй гэж ойлгож байгаа.

Гилийн хатан said...

za gehdee blogoo haahgui shuu nuhuur, hehe

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...