Wednesday, March 9, 2011

Охины өгсөн эрхэм бэлэг

Охин маань технологийн хичээл дээр хийж байгаа юм гээд ийм хүүхэлдэй оёж байснаа сүүлдээ огт харагдахгүй болж би ч мартчихжээ.
Гэтэл ажил тараад гэртээ харьтал хаалган дээр "Ээждээ мартын наймны баярын мэнд хүргэе" гэж цаасан дээр бичиж, хажууд нь хүүхэлдэйн хатгамлаа хадсан байв. "Хөөрхий дөө үр минь" гэж бодохуйд яагаад ч минь жинхэнээсээ сэтгэлд баяр дүүрэн.
Ажлын газрынхан, найзуудын баярлуулсан нь сайхан байсан ч гагцүү ганцхан хувь үйлдэн зөвхөн надад зориулсан эрхэм бэлэг.
Хайрт охиндоо баярлалаа.
Tохирсон жижиг жаазанд хийж ширээн дээрээ тавинаа.
Оёход нь их л хүндрэл тулгарсан бололтой, ээждээ зориулж байгаа болохоороо ээжээс дэмжлэг авалгүй оёсон гэнэ. Харин нагац эгчээсээ дэмжлэг авч хүндрэлийг туулжээ.
Хүндрэл гэдэг нь зураг нь буруу зурагдчихаад яаж засахаа мэдэхгүй, сандарч тэвдэн эгчээсээ асууж, "ээжид хэлж болохгүй" хэмээн хөөрхөн арын хаалгадсан гэнэ лээ.

7 comments:

Light said...

ёстой хөөрхөн сэтгэл байна.

Arsun said...

Ёстой их сэтгэл хөдөлмөр шингэжээ.

Cаарал said...

Ёстой их хөдөлмөр шингэсэн хөөрхөн сэтгэл байна.

ZAYA said...

Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Дээрх үг нь алдаатай гэж яг хэлээгүй ч ямар ч байсан өчигдөр алдааг нь засуулсан. ккк
Бас бэлэг хүлээн авагчийн хүсэлтээр он сар өдрийг нэмж оёсон.
Саяхан л бяцхаан амьтан байж, хүүхэд харах хүн гуйгаад л хэцүү санагддаг байсан чинь, хажууд маань өсөж өндийж буйг нь мэдэрч байнаа.

Оогий said...

ёстой гоё бүтээл байна.

Arsun said...

Deglemee barij baina uu? Arsun.

ZAYA said...

Арсун ах: Уучилаарай, хийж амжаагүй байна. Гэхдээ хийнэ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...