Thursday, September 16, 2010

Шинэчилсэн бүртгэлийг тойрсон баруун зүүний нугалаа

Хүмүүст дуулгаад байхаар сонин сайхан зүйл биш ч гэсэн анхаарал болгоомжтой хандах ёстой зүйлдээ хүн өөрөө хариуцлагатай хандахгүй бол сүүлд сэтгэлд таагүй зүйл болчихдог тал байдаг юм байна.
Иргэний шинэчилсэн бүртгэл эхлүүт надад яагаад ч юм совин татан, бүртгүүлэхдээ ямар ямар бичиг баримт авч очиж байгаа бол гэж санаа зовон асуусан ч эргэн тойроны хүмүүс шинэчилсэн бүртгэлд над шиг ач холбогдол өгөхгүй байгаа нь илхэн.
Тэгээд хороо орж тодруулбал, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гэж сонсоод за бас бөөн ажил болох нь дээ гэж совингоо зөв байж гэж итгэлээ.
Учир нь миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний регистрийн дугаар зөрөөтэй юм л даа. Ямар нэгэн юм болохоор архив явж лавалгаа авчир гэж хөөгдчих гээд байдаг юм.
Анх 1999 онд улаан паспортыг солих үед иргэний үнэмлэхний зураг авахуултал миний зураг гарч ирдэггүй, манай гэрийнхэн бүгд зурагчин дээр хамт байсан юм. Намайг иргэний бүртгэл мэдээлэлийн төв явж лавалгаа авахгүй бол болохгүй гэв.
Иргэний бүртгэл мэдээлэл дээр миний бичиг баримт байхгүй болж таараад дараа нь архив оч гэв.
Архив дээр очоод шүүлгэвэл миний регистрийн дугаарыг газар дээр нь шууд сольчихож билээ. Би яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуувал архивын ажилтан чиний төрсний бүртгэл эхээрээ овогтой байна гэж хэлэнгээ архивын шарласан хуудас надад харуулав. Би өөрийгөө эхээрээ овогтой байсан гэдгээ мэдээ ч үгүй тул балмагдаж, сайн харвал надад байдаг төрсний гэрчилгээн дээр байдаг бүх үсэг өгүүлбэр таарч, төрсний гэрчилгээ олгосон .... сумын нарийн бичгийн дарга Суйдаан гэдгийг ч уншив. Нэгэнт надаас илүү баримт үзүүлж чадсан болохоор архивт хэлэх үггүй болсон ч регистрийн дугаараа солиулмааргүй байна, бүх бичиг баримт ааваараа овогтой гэвэл ёстой иргэн хүний гомдол санал хэнд ч хамаагүй мэт аашилсандаа.
Гэртээ ирээд чаддагаараа муу ээж, аав 2-тоо гомдолоо хэлбэл, архивын зөв болж бүүр ч уур хүрэв.

Ээж аав хоёрыг оюутан байхад би гайтай юм шиг төрсөн байгаам. Аав намрын тариа хураалтанд явж байхад би төржээ. Тариа хураалтаас буугаад хичээлээ таслан байж хөдөө эхнэр хүүхэдрүүгээ явсан боловч яаруу сандруу, бас манай хөгшин ээжийнх хөдөөний малчин байсан тул сумын төв ч орж амжилгүй аав хичээлдээ буцжээ.
Шинэ төрсөн хүүхдийг нэг сарын дотор бүртгүүлэх ёстой гэж бас ээжийг бужигнуулаад гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс заавал хамт очиж хүүхдийн гэрчилгээг авдаг үгүй бол эхээр овоглодог байсан гэнэ. Ингээд миний анхны бүртгэлийг ээжээр овоглочихсон хэрэг.
За тэр яахав гэж бодъёо. Үнэн зөвөөр яагаад бүртгүүлж болохгүй байх билээ дээ гэж бодон энэ удаад ёстой сайн юмаа ном дүрмээр нь янзлаад авъя гэж зориг шулуудан, иргэний бүртгэл мэдээлэл дээр өдөржингөө оочирон лавалгаагаа авч харъяа дүүрэг дээрээ очвол, архивын лавалгаа ямар байна түүгээр нь овоглоно гээд шууд л ээжээр минь овоглоно гэдэг байна ш дээ. Үгүй, үгүй гэж сандран би чинь ийм учиртай гэвэл баахан бичиг баримт бүрдүүлж ир гээд буцаав.

Хэд хоногт цагдаагийн ерөнхий газар орж, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт авч, өөрийнхөө ааваараа овогтой бичиг баримтаа хуулбарлан бэлтгэж, намайг төрүүлсэн эцгээр минь овоглож өгөөч хэмээн өргөдөл бичин , хороогоор цохуулж, эцэст нь дүүрэгт өгвөл яг хойд эцгээрээ овоглож байгаа хүн шиг болгоод өгчихөв.
Шинээр олгосон төрсний гэрчилгээн дээр бичигдсэн зүйлийг доор сийрүүлбэл,
Эхний нүүрэн дээр ааваар овоглон бичээд, хоёр дугаар нүүрэнд эцгийн мэдээлэл бичих хэсгийг хоосон орхиж, доод талд нь эхийн мэдээллийг оруулан бичсэн гэрчилгээ.
Тэр цэнхэр гэрчилгээ бол надад гомдмоор санагдсан шүү. Тийм овогтой байсныг ийм овгоор солин гэрчилгээ олгов гэсэн байна лээ.
Миний насны хүнд төрсний ийм бичиг баримттай болоод яах ёстой юм бүү мэд.
Хамгийн анхны гэрчилгээг 2 дахь гэрчилгээгээр сольсон нь намайг хоёр настай байх үед ба тэр үед анхны гэрчилгээг хураан авч шинэ гэрчилгээ өгснөөр миний бүх бичиг баримт бүртгэлд орсоныг саяны хэд хоног будилж яваад бүүр хачин болгуулж аваад үндсэндээ би 3 дахь удаагаа төрсний гэрчилгээ авч байгаа нь энэ юм байна.
2 дахь удаагаа авсан гэрчилгээг маань сая сүүлд шинэ гэрчилгээ олгохдоо хураагаад авчихсан. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг шал тэнэг бичиг баримттай болоод бүүр уур хүрч байнаа.
Иргэний бүртгэл чинь нарийн нандин зүйл ш дээ, эцэг хүүгийн холбоог хүчээр ингэж таслаж болдог л юм байхдаа. Цаасан дээр бичсэн шиг хялбархан тасрахгүй ч бүдүүлэг биш гэж үү?
Манайд яалт ч үгүй нарийн мэргэжлийн мэдрэмжтэй мэрэгжилтэн энэ салбарт бэлтгэгдээгүй байна шүү.
Амьдралын явцад хойд эцгээрээ овоглох хүн байдаг л байх. Гэхдээ над шиг хүнийг яагаад ялгаж салгаж хүсэлтээр нь бүртгэж болохгүй гэж.

9 comments:

Оогий said...

Таны бичсэн шиг зүйл надад бас тохиолдож билээ. Дээр үед улаан пасспорт авах гээд иргэний үнэмлэхээ бариад очисон чинь миний иргэний үнэмлэхийн регистэрийн дугаар худал болж таараад архивын лавлагаа авахад анх бүртгэгдсэн /төрсөн он сар/ он нь нэг насаар дүү байж билээ. Тэгээд лавлаад байсан чинь намайг "ухаан мэдрэлгүй" жаахан байхад л төрсний гэрчилгээг ахин авахад он сар өдрийг буруу бичээд тэр чигт нь тэр он сараараа иргэний үнэмлэх авсан байгаан хэхэ. Ёстой толгой эргэмээр ...
Иргэний бүртгэл ёстой анхаарч баймаар том асуудал. Сүүлдээ ёстой ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг шиг юм болдогийн. Бас лайтай их явдал суудалтай ажилтай гээч

ZAYA said...

Оогий: Ийм асуудалтай тулж байсан хүн л хэцүүг мэднэ, тэрнээс миний бичснийг уншаад ойлгох ч түвэгтэй дээ.
78 онд төрсөн хүнийг 87 онд гээд биччихсэн байсан гэсэн. хэцүү шүү.

A.Амарсайхан said...

Ийм тэнэг орон өөр байдаг болов уу? Иргэдээ зовоож шаналааж, дугаарлуулж, дараалуулж, тарчлааж л байвал болдог

A.Амарсайхан said...

Хэлэх муу үг олддоггүй юм

ZAYA said...

Аамарсайхан: Иргэдээ гэж боддоггүй тэр байх л даа. За тэрийг нь тэслээ гэхэд хүний эцэг эхийг тэд яаж мэдэх юм болоо? учраа тайлбарлаад байхад чинь.
Манай эрэгтэй дүү намайг шоолоод генийн шинжилгээ хийлгээд оч. Тэгэхээр юу гэхнэв? гээд байгаам даа. Шал тэнэг.

Arsun said...

Манай нэг найз тууврын замд төрчихсөн гэнээ. Тэгээд бөөн асуудал, мухардалд ороод яахаа мэдэхээ больсон гэсэн.

ZAYA said...

Арсун:Архиын хүмүүсийн муухай ааштайг яанаа. Өмнөөс нь үг хэлэхэд зүрх халширмаар...

Хүн санаа said...

Хүний нэрийг өөрсдөө буруу биччээд архиваас лавлагаа ав ч гэх шиг үнэн тэнэг наасан. Бүх бичиг баримт нь зөв байгаан. Гэрчилгээнээсээ авхуулаад. Үзэлцэж байгаал засуулсан даа хөөрхий. Харин шинэчилсэн бүртгэлийн хувьд гэр бүлийн батлах заавал авчир гээд яршиг удсан шүү.

ZAYA said...

Хүн санаа: Бөөн будилаан хийж байгаа л байхгүй юу. Засаж байхдаа л санаатай санамсаргүй алдаа гаргана шүү дээ. Ерөөсөө жинхэнэ мөнөөр засъя гэх сэтгэл гүйцэтгэж байгаа шатанд лав байхгүй. Манай Монгол чинь хүнийхээ тоог гаргаж чадахгүй будилаад байх шиг байгаан. Мань мэтийг нь бутач болгож хаяад ер нь яах гээд байгаам бүү мэд.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...