Wednesday, July 21, 2010

Юу хийгээд байна?

Үгүй мөн их удаж байна аа. Блогтоо салхи оруулах завгүй хаагуур таваргаад байна аа, нөхөр Заяа.Өөрөөсөө асуугаад өөрөө шалтаг тоочёо доо.Зиа к , нэг хэсэг хэдэн жил амьдарсан өөрийн байрандаа засвар хийж байна гэж баахан манарав. Байраа засахаар зуу айлын зах руу 100 удаа явдаг гэдгийг ч давуулан биелүүлж, бараг 200 явсан байх аа, Яасан, ямар их юмаар засаа вэ? гэж бодож байна уу? үгүй ш дээ, бүтэлгүйтээд Заяагийн тооцоо буруу байснаас болсон юм тэр чинь. Наадмаар ямар ч байсан дуусгахгүй бол хэний хүү болдог болдоо гэж шүд зуусны хүчинд нэг муу юм засвар хийж өгсөн хүмүүсээ амраалаа ш дээ.
Наадмын амралтыг тааруулж байгаад, дээрээс хэд хоногийн чөлөөг мэдүүлж байж, Аврага тосон яваад ирлээ.
За тэнд очоод өглөөгүүр, рашаан усандаа орж аваад, өдөржингөө хүнээр хоолоо бэлдүүлж үгүй мөн дураараа унтлаа даа хэ хэ. Гэрийн эсгий хаяаг сөхүүлж, телевизийн дууг багасгуулж, хүүхдүүдийг гадаа майханд тогло гэж хөөж байгаад гэсэн үү, хэ хэ сайхан амарлаа даа.
Ганц хоёр зураг оруулнаа, унтсаар байгаад зураг авахаа мартсан байна лээ ш дээ. Олигтой зураг байхгүй шахуу юм билээ.
Эргээд хотод ирсэн чинь бөөн бороо ус болчихсон байвдаа. Ирснийхээ маргаашаас ажилдаа орж, эргээд эх захгүй ажилдаа дарлуулаж эхлэх нь тэр дээ.
Зургийн тайлбар:
1. Замд таарсан юмаа, үнэг юм уу? хярс юм уу? сайн мэдсэнгүй.
2. Нууран дээрх амрагчид. Наана манай охин тоглож байна.
3. Замд таарсан тогруу. Томруулаад харж болох байх аа.

6 comments:

Arsun said...

Энэ чинь арслан биш үү? хэхэ. Аварга тосон явж хэд хоног амарна аа.

ZAYA said...

Арсун: Нохой л лав биш. Аварга тосон зүгээр ш дээ. Наадмаар хүн их байсан шүү.

Дeстини said...

Арслангийн гэр байраад аварга тосонд би ч гэсэн хэд хонодог юм уу. Хярс биш юм шиг, зогсож байгаа байдал нь нээрээ арслан шиг.

Би ч бас блогтоо салхи оруулах завгүй байна. Завтай байх тусмаа завгүй болдог тал байдаг уу? Тийм л юм надад тохиод байна.

ZAYA said...

Дестини: Намар оройтохоор онцгүй байж магад, рашааны шим сөл буудаг гэдэг үг байдаг шүү дээ.
Хоолойнд сайн юм шиг санагдаад байгаам. Ноднин яваад өнгөрдөг өвөл миний хоолой өвдөөгүй.
Зав гаргаж бичнэ гэдэг ч юу л болдоо.
Нэг л мэдэхэд өдөр өнгөрчихөөд байх юма.

бж said...

Манай Заяа ч сайхан амарчээ.
Хүүхэд байхдаа Аварга тосонд хоёр ч жил дараалан очиж байсан. Түүнээс хойш очих завдал болсонгүй олон жил өнгөрчээ. Одоо очвол их өөрчлөгдсөн байх даа.
Эхний жил нь майханд, хоёр дахь жил нь амралтын байранд бууж байсан. Ээж маань харшлаа дарах гэж ордог байсан юм. Нууранд орохоор хорхой бужигнаад их айдаг байж билээ. Энд тэндгүй хар шар шавар биерээ битүү наачихсан хүмүүс, их хөгжилтэй харагддаг сан.

ZAYA said...

бж-д: Харшил талдаа сайн гэсэн, хоолой үе мөчинд бас сайн юм билээ.
Миний хоолой их өвддөг байсан, ноднин яваад өнгөрсөн жил ёстой амар байсан шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...