Tuesday, May 4, 2010

Ган гадсан суурь угсралт


Сүүлийн үед телевиз болон мэдээллийн хэрэгслээр ихээхэн мэдээлэх болсон Нарны гүүрийн барилгын ажилд оролцож байгаагийн хувьд халуун цэгийн мэдээлэл, ялангуяа шинэ техник технологийн талаар сонсож мэдсэнээ үүнээс хойш оруулж байя гэж бодож байна.
Нарны гүүр гэдэг нь Баруун дөрвөн замаас урагшаа Үндсэн хуулийн гудамж болон үйлдвэр комбинатын Энгельсийн гудамжтай холбох зам гүүрийн өргөтгөл ажлын Нарны зам, төмөр зам дээгүүр барих ган гүүрийг "Нарны гүүр" гэж нэрлэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан билээ.
Өнгөрсөн 4 сарын 29 өдөр барилгын ажил гүйцэтгэж байгаа Япон компанийн зүгээс Ган гадсан суурийг өрөмдөн угсрах угсралтын ажлын талаар барилгын талбай дээр сургалт явуулсан юм.
Ган гадсан суурь өрөмдөн угсрах ажил нь манайд шинэ маягийн ажил учраас захиалагчийн хүсэлтийг харгалзан зам гүүрийн салбарын инженерүүдийг урьж сургалт маягийн арга хэмжээг зохион байгуулав.
Ган гадсан сууринд хэрэглэгдэх бэлдэц суурь нь 9,5 м урттай, 1,5 м диаметртэй, угсарлтыг өрөмдөн хийх тул хөрсийг цөмлөн нэвтрэх ирнь ган суурийн хошуунд байдаг бөгөөд ир, далбааг оролцуулбал 2,25 м диаметр болно.
Ган гадсан суурийг өрөмдөн угсралт хийхэд хүнд даацын кран, гадаслагааны машин хэрэгтэй ба Гадаслагч машин нь өрөм ажиллуулах эд анги, хүндрүүлэгч зэргээ оруулаад 60 орчим тонн бөгөөд үндсэндээ уг машин нь гидро домкратын зарчмаар ажиллаж, бүрэн автоматаар өрөмдлөгийн явцыг хянаж байдаг.
Нарны гүүр дээр хэрэглэж байгаа гадаслах энэ аргыг хэрэглэдэг болохоос өмнө янз бүрийн аргуудыг хэрэглэж байсан ба уламжлалт аргууд нь ажлын өртөг, цаг хугацаа их шаарддаг байв. Жишээлбэл, ухмал бэлдэх аргаар суурь хийхэд хаягдал шороо их гарах, буцааж булах үед технологийн нарийн шаардлага хэрэгтэй ба хичнээн технологи мөрдсөн ч хөрс сулрах, суулт өгөх зэрэг сөрөг нөлөөтэй юм.
Харин ган гадсан суурийг өрөмдөн угсрах нь нягтаршил ихтэй хот суурин газар ажлын зай талбай хэмнэх, дараа нь хөрсөнд сулрал өгөхгүй зэрэг онцлог давуу талтай.
Манайд энэ төрлийн гадсан суурийг тэр бүр хийгээд байдаггүй. Харин Нарны гүүрийн зураг төслийг Япон зураг төслийн компани боловсруулах явцдаа гадсан суурь шаардлагатай юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ямар нэгэн барилга, байгууламжийн зураг төслийг хийхдээ олон хүчин зүйлүүдийг холбон авч үздэг ба инженер геологийн судалгааны үр дүн гадсан суурийг сонгоход ихээхэн нөлөөлсөн. Инженер геологийн судалгаагаар газрын түвшнөөс доош 5 метрт хөрс сул хайргын давхрага их байсан нь энгийн суурийг сонгох бус гадсан суурийг сонгоход хүргэжээ. Ган гадсан суурь нь зөвхөн төмөр замын зам төмөртэй хамгийн ойрхон хэсэгт угсрагдаж, бусад захын болон дунд тулгуурт ган биш гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн байна. (Тэр тухай дараа тодорхой мэдээлэл оруулъя)
(Дээрх зураг дээр цөмлөх ир хөрсөнд нэвтрэх үе)
Гадаслах машинаар газрын түвшнөөс 10 м газарт өрөмдөн угсралт хийхэд 4 хүн 3,5 -5 цаг зарцуулж хийж байгаа нь үнэхээр цаг хугацаа, хүн хүчний зардлыг хэмнэх шилдэг арга болдог юм байна.(Өрөмдлөгийн явцад байнга түвшин, тэгш хэмийг хэмжилтийн багажаар хянана. )
Энд ажиллаж байгаа гадаслагч машиныг удирлагын өрөөнөөс удирдах оператор1, ган суурь газрын гүнд түвшин, тэгш хэмээр орж буйг хянах хэмжилтийн хүн1, кран ажиллуулах оператор 1, техник хариуцсан ахлагч 1 хүний бүрэлдэхүүнтэй тус нүсэр ажлыг юу ч болоогүй мэт гүйцэтгэх нь урамтай ажгуу. Тэнд ажиллаж буй инженер техникийн ажилчидын хувьд газрын гүнд 10 м -т гадсан суурь угсрах нь тийм ч хэцүү биш бөгөөд хөрсний чанараас хамаарч 40-50 метрийн гүнд голдуу гадаслах ажлыг гүйцэтгэдэг гэнэ.
(Хамгийн доод талын зураг дээр шар өнгийн байшин нь гадслагааны машины удирдлагын өрөө)

9 comments:

Cаарал said...

3,4-р хороололд нэг хүн байшин барих гээд үндсэн хөрсөнд нь хүрч суурь тавих шаардлагатай байдгаас 8 м гүн ухаж байна гэж ярьж байсан. Иймэрхий шинэ технологи сураад авчихвал цаг хөдөлмөр ч бага зарцуулна, барилга байгууламжийн өртөгөнд ч эерэгээр нөлөөлөх байх даа. Боломжтой бол ажлын явцын сонирхолтой зураг тайлбарууд оруулж байгаарай.

peakfinder said...

Saihan medee bainaa. Saihan ajild orolcoj yavaa yum baina shuu.

ZAYA said...

Саарал: Цаг заваараа оруулж байя. Харин сонирхож байгаарай.
Peakfinder: 2012 онд гүүр ашиглалтанд орно.

Arsun said...

Маш их сонирхолтой бичлэг байна. Очиж харах юмсан.

ZAYA said...

Арсун: Барилгын талбай дээр сургалтууд явагдах үед ирж болно ш дээ. Харин касктай ирээрэй.

tumee 33 said...

hedii hurtel hiigdeh bilee, ene guurnii ajil?

ene guureer mashin yavna gsen uguu?

ZAYA said...

Түмээ: 2012 оны сүүл хүртэл.
Машин, үхэр тэрэг юу ч явж болно. хэ хэ
Энхтайван, Гурвалжингийн гүүрний ачааллыг багасгах юм.
Миний 10 сарын бичлэг дотор шинэ гүүрэн гарц гэж гарчиг байгаа, үзээрэй.

A.Амарсайхан said...

Үхэр тэрэг сажилна, дурласан хосууд явна.
Бүтэлгүй дурласан нэгэн бас үсэрч болох юм байна.

ZAYA said...

Amarsaihan: Amaraa ah miny yund bileg demberelgui yum bichnev dee.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...