Wednesday, April 21, 2010

Охины сургуулийн амжилт


33-р сургуулийн найрал дууны хамтлаг
Ойрдоо ажил ихтэй ээж завгүй байхад охин минь яаж зүгээр байхав. Охин маань бас өөрийгөө завгүй болгож орхиод хичээлээсээ оройтож ирээд байдаг болчихоод нэг хэсэг болсон юм.

Сонсвол, сургуулийнхаа найрал дууны хамтлагт яваад гээд амандаа гадаад дуу аялдаг болов. Охины маань дууны өнгө жаахан тиймхэн л дээ, тийм уралдаан тэмцээнд чинь бас хоолойны өнгийг нь тодорхойлж байж оруулдаг байлгүй дээ, аягүй бол хасагдах байх даа гэсэн шүү юм бодож байтал, гэнэт нэг өдөр маргааш тэмцээнтэй үсний боолт, хар ботинк гэж ирвээ.

За тэгээд тэмцээнд орж байгаа хүнийг чинь бэлдэлгүй яахав, шаардаад байгаа боолт, чимэг зүүлт, хар ботинкыг авч өгтөл "маргааш хичээлээс чөлөөлнө" гэсэн гэхээр нь гайхаад, ер ингэхэд хаана болох юуны тэмцээн юм бэ? гэсэн чинь олон дахин болдог гэсээн, өнөөдөр Баянзүрх дүүргийн сургуулиудын дунд болно. Оффицеруудын ордонд гэсэн, өдөр идэх юмтайгаа ирээрэй гэсэн гэж бас бажигдуулдаг байгаа.

Ажилтай байсан болохоороо хэлсэнээр орхихоос өөр арга байсангүй. Өдөр ажил дээр явж байтал, утасдаад манай найрал дуу түрүүлсэн шүү гээд бөөн баяр болчихсон ярьж байнаа.

Дараа өдөр нь бас л тэмцээнтэй болж таараад манай дүү охин хамт явсан юм. Сайндаа ч биш урд өдөр нь үснээ самнах гэж асуудал үүссэн бололтой юм яриад байсан болохоор нь дүүгээ гуйсан юм.

Сүүлд сонсох нь ээ, Монгол улсын хєдєлмєрийн баатар, Тєрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан 16 дахь жилдээ амжилттай явагдсан юм байна.

Уралдаанд оролцогчид нийт 200 гаруй хамтлагийн 1400 гаруй сурагч оролцжээ. Эцсийн шалгаруулалтад 33, 28, 13 дугаар сургууль, "Шавь", "Ирээдүй" цогцолборын найрал дуучид үлдсэн бєгєєд шилдэгийн шилдгээр "Ирээдүй" цогцолборын найрал дуучид шалгарч Д.Лувсаншаравын нэрэмжит шагналын эзэд болсон ажээ.


Охины хүсэлтээр зургийг буцааж татлаа.


Зураг дээр наашаа харж байгаа нь миний хайрт охин.

16 comments:

Cаарал said...

Хэн хүнгүй л ажил ажил гэсээр хүүхдүүдээ зөнгөөр орхичихдог нь гэм биш зан болж, тэд нар маань сайн дурандаа ч гэх юм уу, бор зүрхээрээ ч гэх юм уу өсч, том болж, амжилт гаргаж, санаандгүй байж байтал самсаа шархиртал баярлуулах юм байна шүү дээ. Хөөрхөн бас мундаг охинтой юмаа, илүү олон том том амжилтууд хүсьеэ!

ZAYA said...

Саарал: Харин тиймээ, ажлаа ч хиймээр, хүүхдээ ч сайн асармаар санагдаад байдаг ч аль алийг нь дутуу хийгээд заримдаа бөөн асуудал болохоо шахах юмаа.

ZAYA said...
This comment has been removed by the author.
engunee said...

өө тэгээд бүх талаар нь дэмжиж байх хэрэгтэй юм шиг байгаан. зөнд нь хаячихгүй. манай хоёр хэзээ нэг ингээд бажгадуулах юм байгаан. гэхдээ хүү маань шинэ жилээр үнэг болсон, үгий нь цээжлүүлэх аймар даалгавар багшаас нь авсан шд.

byambaa said...

huuhduudiig bagaas ni neg yumand yavuulj bh ni sain yum shig bgaan, tomrood ch gesen niigmiin idevhi saitai boldog ch geh yumuu, yamar ch bsn yamar neg shaltgaanaar niigem deh bair suuria uhamsarladag boldiim boluu gej munhag uhaandaa tungaagaad bgaa, suuliin ued, hehe

byambaa said...

uu tiim, blogoor zolchood bgaad doomo.setgeldee neeh goy hoolnii ch yumuu, nehmeliin nom Zayadaa beleglene dee geed tusuuluud yavaad bgaa shuu, tanoshimi ni shite oitene.kkk (odoohondoo yag ch avchaagui l bgaa l daa)

ZAYA said...

Энгүнээ: Тийм шүү, дэмжихгүй болохгүй гэсэн мөртлөө, яалт ч үгүй алдаа гаргах юмаа.
Хүүхдийн зарим даалгавар эцэг ахийнх нь даалгавар шиг болчихдог юм шүү хэ хэ,
Бямбаа: Харин тиймээ, нийгмийн идэвх сайтай болдог байх. Миний охин чинь харин тиймэрхүү юмандаа гайгүй шүү.Заримдаа хэтрүүлээд олон юманд явчихгээд би тэрийг нь гүйцэхгүй гэсэн хэ хэ.
За за би тэгвэл нэг гоё номтой болох юм байна гээд бодчихёо.

Arsun said...

Хүүхдүүд эрүүл саруул өсөх шиг жаргал хаа байхав, авъяастай охин юм аа. Амжилт хүсье.

ZAYA said...

Арсун: Баярлалаа. Ерөөл билгээр болог.

Дeстини said...

Танай охин чинь миний охины үеийнх юм уу даа. Бараг л түрүүлэх шахсан байна шүү дээ, мундаг байна. Баяр хүргэе.

ZAYA said...

Дистини: Тийм үү? Манай охин одоо байгаа ангийнхнаасаа бараг 2 насаар дүү болохоор зарим талаараа өрөвдмөөр байдаг юм. Хүүхдийг багад сургуульд оруулах тийм ч сайнгүй юм шиг байна лээ.
Яг насныхаа хүүхдийн хажууд хамаагүй өөр том ч юм шиг мөртлөө ангийнхныхаа хажууд бол арай л багадаад байдаг юм.

Уйгаржин said...

Намайг бага ангид байхад ангид байхад манай ангийхан найрал дуугаар улсын аврага болж билээ би тэгэх хоолойгоорой хасагдаад Монголын Радиогоор сонсож билээ :p

A.Амарсайхан said...

Хүүхэд чинь аль сургууль нь вэ?

ZAYA said...

Уйгаржин: Би бас хоолойны өнгө чухал гэж бодоод байсиймаа, бүүр сүүлд нь миний хүү битгий их чанга дуулаарай гэж захилаа ш дээ хэ хэ. Өөрт нь хэлбэл сүйд болно гэсэн.кккк
Амарсайхан: Баянзүрхийн 33-р сургууль

tumee 33 said...

dursgaltai goyo yum bna^0^

ZAYA said...

Түмээ: Анх удаа толгой мэдэж явсан юм нь найрал дуу л даа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...