Friday, March 27, 2009

"- ЫГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"

Энэ чулуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байдаг.
Домог түүхийг нь сайн мэдэхгүй.
Ямар ч байсан эротик маягийн домогтой чулуу байгаа юм.
Ингээд мэдэх хэмжээндээ домгийг сийрүүлье.
Эрдэнэзууд олон лам шавилан сууж, Зуугийн эсрэг талын уулын бэлээр борчуудын хороолол байдаг байжээ. Залуу лам нар шөнө борчуудын хороолол уруу гүйж, баригдвал их том цээрлэл гэсгээлийг хүртэн зовдог байж гэнэ. Борчуудын хороололд нөхөргүй эмэгтэйчүүд олноор амьдардаг байжээ. Тэгээд залуу лам нар энэ чулуу хийсэн гэдэг. Энэ чулуу байрлах уул алсаас эмэгтэй хүний биеийн хэлбэртэй төстэй гэнэ. 1990-д оны дунд үеэс дэлхийн өвд бүртгэн ЮНИСКО-гийн тусгай хамгаалалтанд авсан.
Социализмын эд мандан бадралтын үед үзэл сурталд тохирохгүй энэ бүдүүлэг чулууг зайлуулах шийдвийг дээрээс хүлээн авч, трактороор татаж байгаа хугалчихсан гэдэг.
Зураг дээр хадгаар ороосон хэсэг саяхныг хүртэл хугархай байсан юм.
Нэг удаа замд хамт явсан хүмүүстээ, дээрх түүхийг ярьсаар очтол бүтэн болчихсон байхыг нь хараад бүр мэл гайхав. Хамт явсан хүмүүс ч гэсэн дуугүй байхгүй хаагуураа хугарсан юм, яасан гэнээ? хэ хэ гэж дахин дахин байцаах тул тэр хавьд өдрийг өнгөрөөдөг жижиг наймчидаас асуувал, "Ноднин төсөл хэрэгжээд наачихсан" гэдэг байгаа.
Энэ тухай ажлынхаа газрын найз хүүхэндээ ярьтал төслийн нэр юу гэж байсан болоо? кккк, арай " -ыг СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ" төсөл гэсэн нэртэй байсан юм биш биздээ гэж баахан инээлдэж билээ.
Хархориноор очвол очиж үзээрэй. Бас нэг сонирхолтой түүхтэй чулуу шиг санагдаад байгаа юм. Домог энэ тэрийг асуучихаар хүнтэй таарсангүй, ганц нэг хүнээс асуусан боловч олигтой хариулт олж мэдсэнгүй.

9 comments:

A.Амарсайхан said...

Соёлч боловсон хэллэг талаасаа бодвол "-ийг" гээд эм үгийн и байх нь зөв бус уу?

sanakae said...

Амараа ах юуг гэж бодоод эм үгийн "ий" залгуулах гэж байна.
Миний бодлоор эр үгийн ы байх нь зөв юм бишүү.
эсвэл би та хоёрын яриж байгааг ойлгохгүй байгаа юм болов уу

Ганаа_бж said...

Haha. Sergeen saijruulsan baina shd. Hadgaar booj oroohgui yum algaa...

Pearle Deppsu said...

хэхэь миний бодлоор зүгээр л -г гэвэл дээр байх ккк....


:P

ZAYA said...

Амарсайхан: Ахын санаа зөв байх аа... хэ хэ
sanakae: Үгүй, харин тийм ээ хө, Чи бид хоёр зөв ойлголттой байгаа юм биш үү.
Ганаа бж: Хадгаар ороохоос аргагүй юм байх аа. Хүүхэд хүссэн эмэгтэйчүүд очдог гэсэн шүү.
Pearle Deppsu: саармаг эшиг гэж үү? хэ хэ

arsun said...

hashaa ni yostoi urlaggui ed baina daa.

ZAYA said...

Арсун: Соёлын өвд бүртгэсэн нь үнэн юм бол хашаа, орчинг нь засаж янзалмаар санагдаад байгаа юм.

arsun said...

Хэхэ, тэр үзүүр нь бас тослогтойй

byambaa said...

би очиж байсышд, япончуудад орчуулж байсым байна, гэхдээ яг юу гэж байснаа одоо таг васүрэта. хэхэ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...