Friday, February 6, 2009

Хувцаслах соёлын тухай хэдэн үг

Сургууль төгсөж, төгсөлтийн баяр хийнэ гэдэг сайхан хэрэг гэж боддог билээ. Анх дээд сургууль төгсөж байхдаа, ээжийн оёсон дээлээр гангарч байсан бол энэ удаад бол бодсон санасан юмгүй, ромбо диплом авах өдрөө тулгачихлаа.
Гоёлын хувцас хунарын талаар нэг их мэдлэггүй, пүүз, жинсхэн өмсөн ажилдаа явсаар ирсэн миний дотор ийм нэгэн бодол хаяа орж ирдэг юм.
Нэг. Хамт ажилдаг Япончуудаас бишгүй сонсож байсан үг бол "Монголчууд үнэтэй эдлэлд дуртай, сонин байгаа биз" эсвэл "Би тийм энийн /еэн/ цалинтай, амьдралд тэр мөнгө хүрэлцээтэй, гэхдээ надад алтан ээмэг бөгж байхгүй" гэх мэтийн яриаг сонсоод мунхаг би бодол болно. Үгүй манай Монголчууд чинь ийм ядуу мөртлөө, булган шуба, алтаар гангардаг юм болоо? тэгж байхын оронд .... гээд олон бодол хөврөнө.
Хоёр. Япон хэл мэдэхгүй Монгол найз маань болохоор, булган шуба, арьсан гутал, булган малгай олон ээмэг бөгжөөр гангарна. Би түүнд Япончууд тэгж ярьдаг гэж дээрх яриаг дурсах боловч тийм гоёлоосоо огт татгалзахгүй, урьдын адил дэгжин хэвээрээ инээд алдасхийн үл тооно.
Дээр ярьж байгаа хоёр эсрэг тэсрэг занг эргүүлж тойруулж бодон үзэхэд, найзын маань ч зөв, Япончуудын ч зөв юм шиг... хэ хэ би, хэний зөв бэ? гэж шүүх гэж оролдсонгүй, саналаа хуваалцмаар санагдлаа.
Гурав. Монголчууд маань дээд тэнгэрээс заяатай, дэлхийд нэртэй, цагтаа цалгиж явсан ард түмэн билээ. Эрчүүд нь эртэй, чадалтай, эхнэр хүүхдээ эдээр дутааж байсангүй, алт, мөнгөөр чимж, арьсаар өлгийдөн өөрсдөө эрийн сүлд хийморийг бадраах үнэт авын дээл нөмрөг, хөөрөг гаансаар гангарч, андын ёслол өргөхдөө, алтан бүс, булган дээлийг солилцон тангараг тавьдаг ард түмэн ажээ. Тийм өвөг дээдэстэй бид үнэт эдлэлээс заавал татгалзаад байх албагүй бизээ.
Дөрөв. Харин Япончуудыг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан, тэд модон шаахайтай, цагаан будаанаас өөр хоолгүй өлөн зэмлүүн байсан цаг саяхныг хүртэл байсан. Тэгээд Мэйжи ишингээс хойш, /Мэйжи иншин гэдэг нь 1868 он/ сургууль байгуулах зорилгоор будааг тариачдаас гаргуулан түүгээрээ одоогийн нэртэй том сургуулиудыг үүсгэн байгуулсан ард түмэн.
Аргагүй аригч, хямагч байгаа биз. Тийм болохоор Япончуудад үнэтэй эдлэл хэрэглэх тухай дадал заншил арай бага байдаг бололтой.
Өнөөг хүртэл эзэн хаанаа өв залгамжлуулан авч ирнэ гэдэг өөрсдийн бодлоо зөв байлгах гэж гүн их бодож, шийддэг ард түмэн байгаа биз. Эзэн хааны эрх ямбатай холбоотойгоор хувцаслах соёл нь бас нэг өвөрмөгц. Сонирхоод байвал, түүхийн сэдэврүү орохоос өөр аргагүй болов уу.
Тав. Орчин цагт тэгж их үнэт эдлэл нэг их зохисгүй бизээ. Тийм болохоор баяр ёслол ч юм уу? аль нэгэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан гоёлын хувцас байх нь зөв. Гээд бодохоор би төгсөлтийн баяртаа зориулж хувцас аваагүй байгаа нь өөрийгөө, өвөг дээдсээ хүндлэхгүй байгаа мэт санагдаж эхлэв...

15 comments:

A.Амарсайхан said...

Өдрийн хэдэн хувцас авч гангарах нь ч хаашаа юм. Гэхдээ авч буй ЗЭРЭГ ЦОЛ -доо хүндэтгэлтэй хандсан дээр дээ. Амьдралдаа хүн нэг их олон удаа төгсөлтийн баяр гээчийг хийгээд байдаггүй ээ. 20 жилийн дараа төгсөлтийн зургаа хүнд үзүүлтэл, тахийсан жинсэн өмдтэй зогсож байлтай биш.

Алтай хотын музейг үзэж явсан Баян-Өлгийн харьяат нэгэн сайд 9 түлхүүртэй монгол цоожийг хараад, "Аргагүй л Засагт Ханы хулгайч нарын нутаг байна шүү. Цоожоо хүртэл ингэж нарийн хийж байна" гэсэн чинь манай засаг дарга "Хасгуудад ямар авах юм байх биш цоожоор яах вэ" гэж амыг нь нам таглаж билээ.

Бид буянтай, юмтай ард түмэн. Тийм болохоор арван хуруундаа биш ч, аятайхан бөгж зүүчихэд юу нь буруу байх вэ?

Модон сандаал угламшаа аядаад, даавуугаар ичимдэг эрхтэнээ ороосноо дээд гоёл гэж боддог улсыг дуурайгаад хэрэггүй ээ.

Жаагий said...

Хэзээ, хаана, юу хэрэглэх вэ? гэдэг нь чухал болов уу. Наад захын жишээ авахад автобусны кондуктор, дэлгүүр, захын худалдагч зэрэг хүмүүс ажлаа хийж байхдаа бараг бүх хуруундаа үнэт эдлэл зүүсэн байх нь лав зохимжгүй байдаг. Хятадууд манай Монголчуудыг ходоодоо сойж ганган хувцасладаг гэж ярьдаг юм гэсэн. Энэ ортой санагддаг. Хэзээ, хаана, юу гэсэн тохироо нь бүрдсэн гангараа, дэгжирхэл сайхаан. Хээ хуар, өнгө хэмжээ таарсан монгол үндэсний минь хувцас, эдлэл нүнжигтэй бас чамин. Амараа ахын хэлдгээр бид буянтай ард түмэн :-).

Pearle Deppsu said...

сая уйлаад

яасан бэ гэхээр диплом гардуулалт болох гээд л...
би гэдэг хүн дэлгүүр зөндөө хэсээд ... тэгж тэгж лаг гоё 3 юм хослуулаад авахаар болов оо. тун дажгүй классик стилтэй.

тэгээд авах гэсэн мөнгө дутаад... тэгээд тал мөнгийг нь өгчихөөд маргааш цалин буухаар үлдэгдэлийг нь өгөөд авая гээл хэлэв. өө тэг тэг гээл нөгөө дэлгүүрийн эзэн авгай дуртай байнаа. маргааш ч болоод би ч мөнгөө бариад очлоо. тэгсэн муу авгай чинь миний авсан 3 хослолын нэгийг нь зарчихсан байдын. хамгийн чимэг оруулж байсан зүйлийг нь. шарандаа бүгдийг нь буцаасан.

маргааш диплом гардуулалт болох гээд байдаг. хувцас байхгүй.

найз залуу руугаа яриад учир начираа хэлж байсан чинь уйлцан ккк...

би маргааш очку гэж мигээл. хэхэ

хувцасандаа хэт анхаарвал одоо тэгээд дипломоо гардаж авахгүй байж мэдэх нь байна шдээ хэхэ

peakfinder said...

Bi bolohoor ene manai nuudelchin soyoltoi holbootoi yum bolov uu gej boddogoo. Suurin uls shig tavilga, baishin ch yum uu tom ed zuiliin orond omsoh huvcas zuuh chimeg n' horongiig n' iltegedeg gej. Nogoo talaar manai mongolchuudiin gangan degjin baidag n' busad gazriin humuusees bas yalgaj ogdog baihaa.
Harin ter tohiruulj, donjiig oloh gedeg ih chuhal. Suuliin uyed manaihan hyatad solongosiig duuraigaad ooriin gesen style, ovormoc chanaraa bas aldaad baih shig.

Arsun said...

Zaya:
Surguuli tugsunu gedeg Saihaan.
Us-iig ni uuwal yosiig ni daga gedeg. Amjilt huseye.

Amarsaihan:
"Аргагүй л Засагт Ханы хулгайч нарын нутаг байна шүү. Цоожоо хүртэл ингэж нарийн хийж байна" гэсэн чинь манай засаг дарга "Хасгуудад ямар авах юм байх биш цоожоор яах вэ" гэж амыг нь нам таглаж билээ. Haahaha.
Bagadaa bi buh tsoojiig ohgoilgodog bailaa. Aaw mini ih nariin tsooj hiigeed, tuuniig ni ongoilgochihson chin Za bi diilehgui yum baina gej bilee.
Lodoidamba guai bas mundag hun shuu, nutgiinhaa neg hulgaichiig ardiin baatar bolgood.

Zaya uuchlaarai.

Barimalch said...

Ene niigmiin amidraliin handlagaas boldog baihaa. Ondor orlogtoi niigmiin irged ondor unetei baishin mashindaa mongoo zoruilj amidraliin hanamj avdag baga orlogtoi niigmiin irged huvtsas jijig unet edleld mongoo zoruilj amidraliin hanamj avna.

Minii neg tanidag Mongol egch nohor n ovoo dajgui kompanitai ooroo ch gaigui tsalintai ajiltai baishin mashintai gehdee huvtsaslalt n manaihnii standartaar het daruu. Teheer yah arggui ene tuhain amidarch baigaa niigmiin handlagaas hamaarah baihaa.

Gehdee Mongolchuud bayan yaduugui ertnees alt mongon edlel heregleh setgelgeetei minii ajiglasnaar enetheguud bas tiim.

Chime said...

Ene udaa huvtsaa songohdoo ehleed zorilgoo bodoh heregtei baihaa..Hend yamar setgegdel toruulmeer bna. Yaponchuudad taalagdahuu? Mongolchuudad taalagdahuu? Zovhon oortoo taalagdahuu? geed l...
Uls bur ooriin gesen ontslogtoi yund une tsene ogoh n oor oor, yag ter n zov ter n buruu gesen yum baihgui gej bodoj baina.

bayabaga said...

yaponchuudiig bi ertonts deer hamgiin gangan balai ulsuud gej boddog sh de..delhiin unetei Brand uud yapond hamgiin sain zaragddag..
10 jiliin joohon joohon huuhduud hurtel er emgui Louis vitton, Gucchi barisan baih ni bii.. yalanguya emegteichuud ni bol
brand nii toloo yugaa ch hairlahgui. belen goimon sorchoo l , hemnesen mongooroo temeenii unetei huvtsas avch omsdog naiz olniig medeh yum baina..

yag unet edleliin huvid yaponuudad oorsdod ni ulamjlal geech yum barag l baihgui..ertnii uran zurag ene teriig ahrj baihad emegtei hunii gangaraa geheer usend shaah sam ene ter baih bolovch eemeg, bogj, buguivch , huzuunii zuult geh met gangaraa ogt baihgui..bugd europe soyol nevtersenii daraa yapond orj irsen bdag..tiim bolohoor unet edlel baga heregledgig yaponuudiin daruu zan gehees iluu zugee rl ulamjlal baihguitei holoj tailbaramaar yum shig.

harin mongold bol emegtei baitugai eregtei hun hurtel ayaga, hutga, bogj, bus geed huvtsasnii goyol chimeglel ih sain yum shig sanagddag..

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Өнгөрсөн хагас сайнд баклаврын зэргээ хүлээн авсан.
Ёслолын ажиллагаа нь сайхан болж өнгөрлөө.
Дэлгүүр хэсэж амжаагүй ээ, яахав байсан хувцсаараа болгочихсон.
Сургуулиас баклаврын хувцас тавьж өгч өмсүүлдэг юм билээ.
Тэр хувцасны малгай нь бүчтэй. Дипломоо гардан авахаасаа өмнө малгайныхаа бүчийг зүүн талруугаа унжуулдаг юм байна. /унжлага гэдэг байж магад/ Баклаврын зэргийг нь хүлээн авч диплом гардмагц нь баклавр зэргийг хүлээн зөвшөөрч, малгайны бүчийг баруун талруу нь шилжүүлдэг юм байна лээ.

Barimalch said...

Bolovsroloo ahuilj hodolmoriin zah zeeliin orsoldoond bairaa ahuilj chadsand bayar hurgey!

3apaa said...

Өвөө маань хэлдэг байж билээ. Хувцас муутай ядуу байж болно. Гэхдээ тэр нь цэвэрхэн, цоорхойгүй байвал болоод л явчихна. Хамгийн гол хувцас биенийх биш тархиных байдаг гэж...

Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхээс ичээд гангалдаг байх гэж бодогддог шүү. Манайхан нэрэлхүү.

Arsun said...

Сар шинэдээ шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

Arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

Arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

tumee 33 said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...