Ойрдоо хувийн, хувьсгалын ажил ихтэй бас түүний хажуугаар зээ дүүгээ харж, асран хамгаалах үүрэг бага сага оногдоод. Блогтоо салхи оруулахгүй ч завгүй шахам байна. Гэхдээ өнөөдөр жаахан зав гаргаад доорхи зүйлийг оруулж сууна.
Зээ дүү маань ой найман сартай, бужигнааны эзэн өөрөөр хэлбэл манай гэрийн үймээз.
Ээж нь ажилдаа орохоос өөр аргагүй болоод өнгөрсөн намрын 10 сараас хойш, ясли гэдэг албанд алба хаах болсон билээ. Ясли хотод олдоггүй болохоор соц үед хүүхдээ дээд сургуульд оруулдаг шиг том багагүй хөөцөлдөж, таньдаг мэддэг хүнээ барсны эцэст нэгэн яслид өгсөн юм.
Бяцхан дүү маань албандаа аажим аажмаар дасаж байгаа нь мэдрэгдэв ч заримдаа бидний огт мэдэхгүй авир гаргах эсвэл учир дүрсгүй уйлах гэх зэргээр ааш нэмснийг эс хэлвэл ямар ч байсан дасаж эхлэв.
Нэг өдөр дүү маань, "Миний охиныг багш нь их үймүүлдэг, тэгээд аргаа барахаараа сандал дээр нь скочддог гэнээ" гэж чихийг минь дэлдийлгэв. Тэгсэн чинь өнөөдөр бүр сандал дээр скочдоод суулгачихсан, өмдөндөө шээчихсэн байхтай ээж нь таарчээ. Ой найман сартай хүүхэд том хүн шиг дүмбийн сууж, шавар баримал шиг зүгээр сууж чадна гэж үү??? Багшид нь ийм балчир хүүхдийг скочдож болохгүй гэдгийг хэрхэн ойлгуулахаа мэдэхгүйдээ блог нөхдөөсөө зөвөлгөө авъя гэж бодлоо.
Миний харсанаар бол багш эмэгтэй нь гялав цялав гэсэн, балчир хүүхдэд тохироод байхаар араншинтай биш болов уу? гэж харагддаг юм. 30 орчим насны нарийхан бор хүүхэн, хүмүүстэй тийм ч нийцтэй биш болов уу? гэж бодогдохоор мэндийн зөрөөгүй салхи татуулан юунд юм бүү мэд яарч бачимдсан шинжтэй гялсхийн зөрнө. Би хаяа дүүгээ очиж авахад, бяцхан үрсийг маань "гэртээ сурсан балиар зангаа гаргалаа" гэж ирээд том дуугарч байгаа нь сонсогддог. /Нэг удаа ангидаа хэдэн хүүхэд үлдчихсэн байхад үзэмний шүүс хүүхдүүдэд өгчихөөд багш өөрөө салхи татуулан гарах хооронд ой найман сартангууд нөгөө өгсөн үзмийг хооронд нь хольж гараараа базчихыг хараад багш эмэгтэй уулга алдсан нь тэр/
Уг нь бид бага насны хүүхэд харж асарч чадна, бас сургуулийн өмнөх боловсрол олгож чадна гээд тэр багш эмэгтэйд татвараас бүрдүүлсэн төсвийн хөрөнгөөс цалин олгодог гэдгийг мэддэг баймаар.
Энд хамгийн гол нь багшийг муулах гэсэнгүй, өглөө үүр цайхаас эхлээд бүрий болтол балчир үрсийг минь харж өгч байгаа гавъяатан шүү дээ. Эцэг эхчүүд бид уяхан зөөлөн сэтгэлтэй, аядуухан, намба төрхтэй, балчир бага хүүхдийн онцлог, сэтгэхүйг мэргэжлийн түвшинд эзэмшсэн тийм хүнээр нялх үрсээ асран хамгаалуулахыг хүсдэг билээ.
Дүүгийн маань яслид яваад сурсан юм их бий. Дуулна, булцгар гараа хөдөлгөөд янз бүрийн хөдөлгөөн хийгээд л... Эгдүүтэйхэн муухай охин шүү.
...Тогруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаййхай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд... гээд л. Гэвч сайны хажуугаар санаанд таарахгүй зүйл бол скочдох, гэдэг залхаан цээрлүүлэлт...
Хэрвээ багш эмэгтэйд энэ учрыг ойлгуулахгүй бол балчир дүүг маань дарангуйлуулж, үүнээс хойш бас хичнээн хүүхдийг яах нь тодорхойгүй байгаа юм. Шууд үнэнг нь хэлвэл багш эмэгтэй бидний зөвөөр хүлээн авна гэж бодохгүй байна. Мэргэн уншигч нар минь санал бодлоо хуваалцаарай.
Эд өөрийн хүслээр мэдэрч, хүртэж мэдрэх ёстой нялх балчир насан дээрээ тийм сөрөг хүчинтэй тулгараад байвал сайн байх уу? муу байх уу?
13 comments:
Хууль дүрмээ мөрддөг гадаад улсад бол шүүхэд гомдол гаргаж арга хэмжээ авахуулах ёстой л доо. Монголд яамаар ч юмбэ дээ, хэл ам хийхээр хонзогоноод хүүхэд улам зовооно, хэлэхгүй дуугай байгаад байвал өнөөдөр хүүхэд скочдож байгаа хүн маргааш яах ч юм билээ.Эрхлэгч энэ тэрд нь хэлээд үзвэл ямар бол.
Эцэг эхчүүдтэй нийлж, тэдний хүүхэдүүдэд ямар ханддагийг асуугаад бүгдээрээ яслийн захирал эд нартай уулзаж тэр багшийн талаар хэлж ямар нэгэн арга хэмжээ авхуулах хэрэгтэй. Захиралаар дамжуулж тэр багшт дахин ийм юм хийж болохгүй гэдэгийг нь анхааруулах хэрэгтэй байхаа болохгүй бол захиралын өрөөнд тэр багшийг нь дуудаад хэлсэн ч яахав дээ. хүүхэдийг тамлаж болохгүй гэдэгээ мэдэхгүй байгаа бол яаж багш болсон юм бол, эсвэл захиралын хамаатан юм уу хэхэ ;-). бүр болохгүй бол өөр анги руу оруулах хэрэгтэй
аан бас дуу шүлэг заах зэрэг чинь угаасаа л багш нарын үүрэг шүү дээ,хүүхэдэд дуу шүлэг заадаг, дүү маань их юм сурч байгаа гэдэг багш хүн хүн залхаан цээрлүүлэх эрхтэй гэсэн үг биш бодож байна.
Энэ бол хүчирхийлэл байна шүү дээ. Чимээгүй байж болохгүй, хүүхдийн сэтгэхүйд ч гэмтэл учруулна.
hetsuu ch yum daa.
bagsh, emch nariin yoszuin horoo gej baiguullaga baidag, tervvnd ni handaj yamarch bsan bagshlah erhiig ni hasuulah heregteidee. emegteichvvdiin horih angid hyanagchiin ajil hiij boloh yum bn gedgiig ter bagshid zuvlu. tehdee er ni yamar sonin yum be, ter muu jaahan amitan nvdee bvltgenvvleed umdunduu sheecheed suuj bgaa ni nvdend haragdaad bhiin. medeej hereg uilval zoduulah bolohoor gvriigeed l, uilahgui l suuj bsan bhdaa. aimar yumaa, eruusuu end bichsen bvhniig hvnii uuriinteiguu hevlej avaad ter emegteid unshuulchih, erh bish ur nimgen bvsgui hvn bnadaa, negiig bodoj uhaarah bailgui. magadgui uuruu bagadaa hvchirhiileleer hvmvvjsen ch yum bil vv...
minii comment bish shuu, blogtoi taniltsaj ehelj bui neg naiz maani oruulaad ug gesen yum. udahgui blog bichij ehelj magad yum....
Iim joohon huuhdiig skochidono gej yamar aimshigtai zuil ve????!!!!
Manaid yur n jaahan huuhded handah handlaga mash hargis bainaa. Manaihnii yum burii huulah gej orolddog ter ulsuudad n iimerhuu yum garval ter bagsh ug duugui shorond suuna shuu dee. Ireeduin irgeddee hargis bus argaar handval uls ornii ireeduid l heregtei.
Комент үлдээсэн та бүхэндээ их баярлалаа.
Өчигдөр цэцэрлэгтээ яваагүй ээ. Бас тэр багш скочидсоноо юу ч болоогүй юм шиг өөрөө ээжид нь хэлсэн гэж бодохоор...
Багш нь ээжээс нь "цэцэрлэгийн багш нарын ур чадварын тэмцээнд орох гэсийм. Туслаач, Монгол гэрт хэрэглэдэг ширмэл олбог олж өгөөч" гэсэн гэнэ. Хүүхдийн сэтгэхүйн анхны боловсролгүй байж, тэмцээнд орж яадаг байнаа. Тэгээд түрүүлбэл тийм багш "ур чадвартай" гэсэн үнэлгээг авах нь байна ш дээ.
Их өндөр үнэлгээтэй хүмүүс заримдаа бас но-той байдаг шүү.
арай ч дээ. тийм тэмцээнд орох эрх ч тэр багшд байхгүй. ичих булчирхайгүй, ажилаасаа уйдсан амьтан байна даа. Яагаад тэр багштай ээж нь ярьж хэлж, буруу гэдэгийг нь ойлгуулаагүй юм бэ? ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ.иймэрхүү янзаар эцэг эхчүүд өөрсөдөө дуугүй өнгөрөөд байвал улам л өөгшүүлж байна шүү дээ.ээжээс нь юм гуйсан гэдэг чинь ээж нь уурлаж уцаарлаагүй гэсэн үг үү тэгээд багш нь холбоотой байгаа.дөнгөж сая би сонин дээрээс яг иймэрхүү зүйл уншлаа. германд нэг сэтгэцийн өвчтэй хүүхэд автобусанд явж байхдаа янз бүрийн үг хэлж автобусны жолоочид саад болоод байсан гэнээ тэгэхээр нь амыг нь бас скочдчихсон байна. Тэгээд нэг хүн үүнийг хараад цагдаад хэлж. Одоо тэр жолоочид хүүхэд зүй бусаар цээрлүүлсэн гэж хэрэг үүсгэж, бас ажилаасаа өөрөө сайн дураараа халагдсан байна.
Arai ch dee!
Naiz ny Mongoldoo butsahaaraa tsetserlegiin bagsh boldiin bil uu?
Sanaand bagtaad baigaa...
Endehiin tsetserlegees sursan, medsen, anzaarsan yum ih baigaam chiny,gsn,,,
Huuhedtei haritsana gedeg chiny *setgel* ugui bol butehgui ee...
Yum medehgui,chadahgui baij boloyo,yaahav...harin chin setgeleesee l handah heregtei,tee.
Үнэхээр хэлэх үг олдохгүй юм байна. Өөрөө скочдуулж үзсэн болов уу тэр багш? Хууль цаазтай оронд бол аль эрт шоронд сууж байх хүн байна. Юу яасан яслийн асрагч хийх вэ?
Өөрий нь сайхан цавуутай даавуугаар ороожаагаад муми болгочуул тээ. Ахиж хүүхэд ицкоочдох хүнгүй сайхан...
Хаахаха яг
Post a Comment