Friday, September 26, 2008

Ус нуур аргадсан нэг өдрийн аялал

Намрын энэ л цагт ус хамгийн тунгалаг, цэвэршиж ирдэг тул Монголчууд гол мөрөн, нуур усаа шинжин, Лусыг аргадан, баясуулах зан үйлийг хийсээр ирсэн ажээ.
9-р сарын 24-нд Багануурт "Хэрлэн ", "Их гүн", "Бага гүн" нууруудаар ажлаар явж байх далимдаа авсан зургаа оруулъя.

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь "Аяга" хэмээх газар.
Их зохиолч Нацагдоржийн аав Дашдорж гуайн гэрийн бууриар түр саатан цайлав.
Уг гэрийн буурийг анх 1983 онд бетондон хийжээ.
Гэрийн буурин дээр Монгол гэрийн тулгыг илэрхийсэн багана байх бөгөөд багана дээр тайлбар бичгүүдийг байрлуулсан байв.

Гэхдээ миний сонсож байснаар Баяндэлгэр суманд их зохиолч төрөөгүй, Мөнгөн морьт суманд төрсөн гэж зарим хүмүүс ном хаялцдаг гэнэ лээ. Одоогоор аль нь ч батлагдаагүй юм билээ. Хэрлэн хатан ээж. Ойрд үзэгдээгүй тунгалаг сайхан байж сэтгэлийг баясгав.
Багануурын уурхайн баруун урд чигт байрлах "Их гүн" хэмээх нуур. Зураг дээр алсад Багануурын нүүрсний уурхайн шороон уул харагдаж байгаа.
Тэр өдөр намрын сэрүүн салхитай байсан тул нуур давалгаалан, шувууд гаганана, сэтгэлд уйтай
.
"Их гүн" нуурын давалгаа далайн давалгаа мэт санагдав.
Их гүн дээр тааралдсан хоёр хун холдон холдоод би олигтой зураг авч чадсангүй.
Сайн харвал хоёр цагаан цэг байгаа. Тэр бол хун шувуу шүү. Сайн төсөөлж харахыг хүсье.
"Бага гүн" нуур дээр тааралдсан хоёр хун дөрвөн муухай дэгдээхэйтэйгээ ам бүлээрээ тайван шумбаж байлаа. Зургийг томруулж харвал хоёр хунгийн хажууд хоёр хар цэг байгаа, тэр хар цэгүүд бол дэгдээдэй шүү.
Их, бага хоёр гүн нуур хүйн холбоотой, Их гүн гадагшаа цутгалгүй, харин Бага гүн нуурт Хужиртайн гол цутгадаг. Нүүрэнтэйн хөндийд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээс хойш энэ хоёр нуур ялангуяа Бага гүний усны түвшин маш их багасаж иржээ. Харин сүүлийн үед уурхайн зүгээс нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарч, усны түвшин бага зэрэг нэмэгдэж байгаа гэнэ лээ. (Миний нүдээр бол улам ч бага болчихсон юм шиг л санагдсан)

Бага гүнд цутгадаг Хужиртайн гол бас сүүлийн хэдэн жил урсахгүй шурган алга болжээ. Усны түвшин өндөртэй жил урсана гэж таамаглах боловч өнгөрсөн зун лав урсаагүй.
Нүүрс бидэнд чухал хэрэгтэй ч энэ мэтээр байгальд гаж нөлөө үзүүлсээр байна. Эрчим хүчийг зөвхөн нүүрснээс бус өөр өөр арга, технологи зайлшгүй хэрэгтэй болжээ.
Намрын сэрүүхэнд даарч явахад малчин айлын байр байдал сэтгэлд дулаахан.
Багануурт зочилоход их зохиолчийн алдарт найраг таныг угтана. Ус нуур дагасан нэг өдрийн аялал өндөрлөж, Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залав.

12 comments:

A.Амарсайхан said...

Орчин үеийн уран зохиол гэхээр заавал яагаад хаа байгаа 20, 30 он байх ёстой гэж?
Сүндэрмаагийн дурсгалын дэвтэр дээр Эрдэнэбатын бичээд байгаа шүлэг л орчин үеийн уран зохиол юм биш үү? гэж би 1984-85 оны үед уран зохиолын хичээл дээр суухдаа дотроо адран боддог байж билээ.

ZAYA said...

Амарсайхан: Таныг заргалдсан чинь нээрээ тийм ч юм уу? гэж бодлоо. хэ хэ
Уранзохиолын төрөл, ангилал энэ тэрийг гүн сонирхож байсангүй.
Ах та тайлбарлаж болгооно уу.

Pearle Deppsu said...

Сайн байна уу?

Ингэхэд та ямар ажил хийдэг вэ? Таны блогыг уншихаар л тэр асуулт санаанд орж ирээд байх юм :)

Оогий said...

Гоё зурагнууд оруулжээ. Таны Икэбанагийн тухай бичсэнийг уншлаа. Би бас энэ талаар судлаад байгаа. Энэ цэцгийн урлагийг хийдэг нэг хүнтэй уулзаж ярилцаж байсан. Их сонирхолтой юм билээ. Сэтгүүлийнхээ одоогийн дугаарт энэ тухай бичих гэж байгаа. Таны бичсэнээс гоё мэдээлэл нэмэлтээр авсандаа баяртай байна.

tumee 33 said...

Gol us baigali uneheer saihan haragdaj bna shuu.Ene chigeer ny hamgaalaad hairlaad ur huuheddee uldeehsen...

Tsoomii said...

zaya egchee duu ni tanii umnuh bichlegtei holbootoi bichleg oruulsan.
tanii aylal saihan boljee, uuruu yavaad uzeed irsen yum shig l bailaa, us nuur mini shirgej baigaa geheer l hamgiin ikh setgel uvduh yum daa.

Arsun said...

Замын үзүүрт айлын бараа харагдах зургийг чинь цуглуулгандаа авлаа шүү. Хөдөө гадаа явдаг хүн монгол ахуй, байгал, замын зураг авбал сонирхуулж байгаарай.
Талд яадаг юм ууланд шөнө төөрөөд чийг үнэртэж, аргалын утаа ханхлаад нохой хуцвал мөн ч их баярладагсан. Унасан морь ч хөл нь хөнгөрөөд ирнэ.

ZAYA said...

Pearle Deppsu:
Өө, блогчин болж байгаа юм шиг байна. Хэ хэ
Оогий: Баярлалаа. Нэмэлт мэдээлэл болж байгаа бол яамай даа тээ.
Түмээ: Байгаль орчин хамгаалах тухай ярьдаг боловч нэг л үзүүр учиг нь тодорхойгүй, жаахан түвэгтэй байх шиг байна. Яваандаа сайжирах байгаа.
Цоомий: Нүүрсний уурхай байгаа цагт чанартай нүүрс олборлохын тулд ус шүүрүүлэх станц ажиллах л болно. Нөхөн сэргээлтээр тийм ч амархан сэргэхгүй байхаа. Гэхдээ хэцүү гэж орхиж болохгүй, харин бүх хүн ойлгож, сэтгэл зүрхээрээ дэмжих хэрэгтэй.
Арсун: Талд ч гэсэн айлын бараа харуй бүрийгээр орчин тойрон мэдэгдэхгүй байснаа морины хөл хөнгөрч, нүүрэнд дулаахан элч мэдрэгдэн, аргалын утаа, малын бууц үнэртээд Монгол ахуй гэж өөр шүү.
Миний авсан зургийг том л архивт оруулж байгаад баярлалаа.

Дeстини said...

жигтэйхэн сайхан зурагнууд байх чинь. Зарим хүмүүс цуглуулгад авахаас ч өөр арга алга. Зурагнуудыг уйгагүй оруулсан Заяадаа баярлалаа.

peakfinder said...

yostoi saihan zuragnuud baina. saihan zurag tavij setgel sergeesen zayadaa bayarlalaa.

бж said...

Manai Zaya nandin nandin zuragnuud ue ue oruulj setgel gegelzuuleed baidag hun dee...

Manai eej Hentiin hun bolohoor tiish yavah burtee Herlengiin huvuun deer saataj,

... Sanaand neg l uyangatai
Saa mungun Herlen mini

geed l duuldag bailaa shd.
Harin neg udaa bi huduu uldsen hediigee avahaar companiihaa jolooch ahtai 2-uulaa yavj baigaad Herlengiin guur garanguut elsend suuchihaj bilee. Manai jolooch gej, hurz ch baihgui, ulaan garaaraa els maltaj, 2 tsag shahuu uhaj baij garsan shd. Yadaj baihad ter jolooch ah maani bier jaahan, mashiniihaa urd hoino garch guigeed, yah uu yah uu geed l, neeh ineedtei, tegsnee tom chuluu olj irj duguiniihaa door ivj baij elsnees garsan shd. Baganuurt neg tanil ah egch 2-oor dailuulj, neg saihan sharsan tahia idej, zuu tataad garsan, els uhaad hamag kaif alga bolson shd... hehe.

Ene nuuruudiin zurag ih uzesgelentei yumaa. Mongold ochihooroo zaaval ochij uzeh yum shuu gesen neleed heden gazar baigaa. Jagsaalt maani ulam l urt boloh ni baina shuu...

Anonymous said...

jaaxan oxin baixad aav eej namaig dandaa minii muu muuxai oxin geseer baigaad barag nasan turshdaa ooriigoo muuxai gej bodsoor osson shuu. Degdeexei shuvuug muuxai gej xelex n ch xaashaa yum. Gexdee ene manaixanii ur xuuxdee muuxaigaar n duuddag etces suuld n neg ix sain bish yum bilee shuu. Bi odoo oxinoo xezee ch " minii muuxai oxin" gej duuddaggui shuu! Xe xe

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...