Өнгөрдөг хагас сайнд найзууд маань хүүхдүүдээ дагуулан цанын бааз явлаа.Хотын хүнд агаараас хэсэг холдож хүн болсоноосоо хойш анх удаагаа цана гээчийг хөлдөө жийж, салхи татуулан гулгаж үзэв. Сайхан байлаа.
За, энэ хоёр бол манай ирээдүйн шилдэг эмэгтэй цаначид, гулгаж ядраад түр амсхийж байгаа нь.
Манай Ариунаа анхан шатны курсээ хамгийн түрүүнд төгсөөд дунд шатанд дэвшин суралцахаар лифтээр өгсөж байгаа нь.
Анхан шатны суралцагч, ер нь бие халаалтаа энэ лифтээр гарч хийвэл зүгээр санагдсан. Дашрамд хэлэхэд Заяа анхан шатаа дүүргэх гэж их мэрийв. Дараа бол шатаа ахиулна гэсэн нууцхан бодолтой буцаж ирсэн.
Бид нартай хамт явсан Япон энэ уулан дээрээс гулгаад юун анхан шат, мэргэжлийн хүн дагуулаад явчихаж. Хэ хэ. Ингэж гулгадаг болох юмсан гэж бодож байлаа. Уг нь уулнаас бууж ирж байгааг нь авах санаа байсан боловч Заяагийн зураг авах хурд гүйцэлгүй, гулгалт дуусчихаад байсан юм. Тэгээд хэдэн уулын зурагтай буцаж ирсэн.
За миний охин хичээгээрэй, ээж нь бас анхан шат, охинтойгоо нэг дамжаанд суулаа ш дээ.
Нараа бас мундаг гулгаж, дунд шатандаа дэвшсэн шүү.
Sky resort цанын баазын үйлчилгээ таалагдав. Хаа очиж уриалгахан сайхан үйлчилж байна лээ шүү. Зарим үйлчилгээнд ажилладаг хүмүүс очиж үзвэл, зан харьцааны соёлтой танилцаж болохоор юм шиг санагдсан. Илүү дутуу хиймэл биш, танд эндээс ингэж гулгавал зүгээр гэх зэргээр зааж сургах, урам өгөх зэрэг нь таалагдлаа.
Үнийн хувьд уг нь ажлын өдөр явбал их боломжийн үнэтэй юм билээ.