Намрын энэ л цагт ус хамгийн тунгалаг, цэвэршиж ирдэг тул Монголчууд гол мөрөн, нуур усаа шинжин, Лусыг аргадан, баясуулах зан үйлийг хийсээр ирсэн ажээ.
9-р сарын 24-нд Багануурт "Хэрлэн ", "Их гүн", "Бага гүн" нууруудаар ажлаар явж байх далимдаа авсан зургаа оруулъя.
Их зохиолч Нацагдоржийн аав Дашдорж гуайн гэрийн бууриар түр саатан цайлав.



Гэхдээ миний сонсож байснаар Баяндэлгэр суманд их зохиолч төрөөгүй, Мөнгөн морьт суманд төрсөн гэж зарим хүмүүс ном хаялцдаг гэнэ лээ. Одоогоор аль нь ч батлагдаагүй юм билээ.


Тэр өдөр намрын сэрүүн салхитай байсан тул нуур давалгаалан, шувууд гаганана, сэтгэлд уйтай.


Сайн харвал хоёр цагаан цэг байгаа. Тэр бол хун шувуу шүү. Сайн төсөөлж харахыг хүсье.

Их, бага хоёр гүн нуур хүйн холбоотой, Их гүн гадагшаа цутгалгүй, харин Бага гүн нуурт Хужиртайн гол цутгадаг. Нүүрэнтэйн хөндийд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээс хойш энэ хоёр нуур ялангуяа Бага гүний усны түвшин маш их багасаж иржээ. Харин сүүлийн үед уурхайн зүгээс нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарч, усны түвшин бага зэрэг нэмэгдэж байгаа гэнэ лээ. (Миний нүдээр бол улам ч бага болчихсон юм шиг л санагдсан)
Бага гүнд цутгадаг Хужиртайн гол бас сүүлийн хэдэн жил урсахгүй шурган алга болжээ. Усны түвшин өндөртэй жил урсана гэж таамаглах боловч өнгөрсөн зун лав урсаагүй.
Нүүрс бидэнд чухал хэрэгтэй ч энэ мэтээр байгальд гаж нөлөө үзүүлсээр байна. Эрчим хүчийг зөвхөн нүүрснээс бус өөр өөр арга, технологи зайлшгүй хэрэгтэй болжээ.
