Галын бурхан болсон 3, 4-р цахилгаан станцын гол түлш болох хүрэн нүүрсийг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхай бэлтгэдэг. Ялангуяа 4-р цахилгаан станцын гол түлш Шивээ-Овоогийн нүүрс билээ. 3-р цахилгаан станцад илүү тохиромжтой нүүрс бол Багануурынх.
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас олон арга хэмжээ авсны нэг бол гадаадын хөнгөлөлттэй зээлээр уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмуудыг сайжруулсан юм.
1990-ээд оны эхээр айл өрхийн цахилгааны хэрэглээг ээлжээр хязгаарлалт хийдэг байсан гол учир шалтгаан нь галын бурхан станц чанар муутай нүүрс, эсвэл нүүрсний нөөцгүйгээс болдог байв. Ингээд л нүүрсний уурхайг Тухайлбал Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэх ажил эхлэв.
Оросууд хүн ажил хийгээд амьдарч болохоор нийгмийн асуудлыг шийдээд уурхайг ашиглаж байв. Гэтэл 1992 онд Орос ах нарыг гэнэт дайчлан гаргахад энэ уурхай эзгүй үлдсэн юм билээ.
Оросууд явсанаас хойш Шивээ говь гэдэг газрын барилга байгууламжийг тонож, хүн суух аргагүй болсон байсныг дахин зээл авч босгож байгаа юм ш дээ.
Анх ажил хийнэ гэж оччихоод их сэтгэлээр унаж байсан юмдаг. Дайны дараа сэргээн босголтонд ирчихсэн юм шиг л... Барилга байшинг дахин сэргээхэд шинээр барьсанаас илүү их өртөгтэй байдаг юм билээ.
Шивээ говь, Шивээ -Овоо нь төмөр замтай болохоор Оросуудыг дайчлан гаргаснаас хойш богинохон хугацаанд хуучин барилгын материал борлуулдаг ченжүүд хялбархан Улаанбаатар луу зөөчихсөн гэдэг. Байсан юмаа эвдээд дахин мөнгө зардаг хүмүүсийг юу ч гэмээр юм бэ дээ. Арай ч дээ гэхээс өөр үг олдохгүй юм.
Ямар ч байсан уурхай өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байгаа гэдэг нь доорхи гэрэл зурагнуудаас харагдаж байна.
Алхагч экскаватор ЭШ25-90 Сумны урт: 90 метр
ЭШ 25-90 Шанаганы хэмжээ: 25 м3
Нүүрс бутлаж ачих дамжлага: 60т буюу 1 вагон нүүрсийг 3 минут ачих хүчин чадалтай.
Тус дамжлага 24 цагаар ажилдаг

Улаанбаатарт хүргэх нүүрс1990-ээд оны эхээр айл өрхийн цахилгааны хэрэглээг ээлжээр хязгаарлалт хийдэг байсан гол учир шалтгаан нь галын бурхан станц чанар муутай нүүрс, эсвэл нүүрсний нөөцгүйгээс болдог байв. Ингээд л нүүрсний уурхайг Тухайлбал Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэх ажил эхлэв.

Оросууд хүн ажил хийгээд амьдарч болохоор нийгмийн асуудлыг шийдээд уурхайг ашиглаж байв. Гэтэл 1992 онд Орос ах нарыг гэнэт дайчлан гаргахад энэ уурхай эзгүй үлдсэн юм билээ.
Оросууд явсанаас хойш Шивээ говь гэдэг газрын барилга байгууламжийг тонож, хүн суух аргагүй болсон байсныг дахин зээл авч босгож байгаа юм ш дээ.
Анх ажил хийнэ гэж оччихоод их сэтгэлээр унаж байсан юмдаг. Дайны дараа сэргээн босголтонд ирчихсэн юм шиг л... Барилга байшинг дахин сэргээхэд шинээр барьсанаас илүү их өртөгтэй байдаг юм билээ.
Шивээ говь, Шивээ -Овоо нь төмөр замтай болохоор Оросуудыг дайчлан гаргаснаас хойш богинохон хугацаанд хуучин барилгын материал борлуулдаг ченжүүд хялбархан Улаанбаатар луу зөөчихсөн гэдэг. Байсан юмаа эвдээд дахин мөнгө зардаг хүмүүсийг юу ч гэмээр юм бэ дээ. Арай ч дээ гэхээс өөр үг олдохгүй юм.
Ямар ч байсан уурхай өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байгаа гэдэг нь доорхи гэрэл зурагнуудаас харагдаж байна.
Алхагч экскаватор ЭШ25-90 Сумны урт: 90 метр

Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэхэд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм, ажилчдын ахуйн хэрэгцээнд шаардлагатай барилгыг барьсан юм.
Жич: Дээрхи зургийг би аваагүй бөгөөд ажилд ашиглаж байсан зурагнаас оруулав.
Заяа ойрдоо завгүй таваргаж байна. Манайхаар орохгүй байна гэж битгий гомдоорой. Тэгж байгаад блогтоо завгүй байсан тухайгаа бичнээ.