Friday, July 26, 2013

Аялалаас төрсөн гомдол

Тэрхийн цагаан нуурт Тэрхийн гол, Нарийн, Шанаат, Сөрт гэх мэтийн арав гаруй гол горхи цутган ганцхан Суман гол эх аван урсдаг. Нуураас эх авсан Суман гол өвөлдөө эх хэсэг нь хөлдөхгүй харзална.
Суман гол нь хадан хавцал, асга дундуур урсах уулын түргэн урсгалт гол, ойролцоогоор 50 гаруй км урсаж Чулуут голын зүүн гарт цутгадаг. Голын 2 талын асга, хадан хавцал, хясаа бүр дор бүрнээ утга агуулсан нэртэй, хад, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу гэх мэт байгалийн жимс элбэгтэй. 
Намайг бага, дунд сургуульд сурч байхад манай нагацынхан голдуу Суман голын "Хавтгай олом" гэх газар зусдаг байлаа.
Хавтгай оломын өвөр талд "Цагаан уул" хэмээх алсаас бараантан сүрлийх нэгэн уул бий. Тэндээс Архангай аймгийн төвөөс (бодвол аймгийн барилга трест байлгүй дээ) машинаар уулын шороог зөөдөг байлаа. Мэдээ орсон цагаасаа хойш нутгаараа яваагүй байж байгаад сая очтол "Цагаан уул"-аас минь шороог зөөсөн хэвээр ажээ. Дотроо харамлах сэтгэл төрж муу уулыг минь дуусгах нь л дээ, одоо болтол зөөсөөр гэж үү гэж халаглав. Нутгийн хүмүүс "шороо" гэдэг ч байгалийн цэвэр карамизет юм байна. 

Monday, July 22, 2013

Төрсөн нутагт зорчсон тэмдэглэл

Аав, ээж ахан дүүсийн хамт төрсөн нутагтаа хэд хоног амраад ирлээ. 
Архангай аймаг, Цэнхэр сум. Урд Тамирын голын бургасанд хоноглов. Урд Тамирын ус маань маш их багасжээ.  Ер нь миний багынхыг бодвол аль ч голын усны түвшин маш их багассанг хараад, гуниг бас харуусал төрнө.

Хээрийн хоол, гялалзтал майхан саваа барьж, хоолоо хийж идэн өдрийн ядаргаагаа гартал сайхан унтаж амарлаа.

Цэнхэр сумаас Архангай аймгийн төв явах замд байдаг Янгирын хөшөө. Багадаа сайн харж байсан болохоороо юуны хөшөөг нь мэдээд байгаа болохоос одоо бол хадаганд ороолтой нэг амьтан гэж харагдахаар...

Thursday, July 11, 2013

Сайхан наадаарай

Блогоор минь орж гардаг үл таних та бүхэн  минь сайхан наадаарай. Наадмын дараа явсан газрынхаа сонинг оруулах тул зав гаргаж манайхаар зочилно уу.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...